🇮🇪 Ирланд, 🇲🇳 Монгол хоёрын тусгаар тогтнолын төлөөх түүх ба ядууралтай тэмцэл.
- Mongolian Students Ireland
- Jun 15, 2025
- 4 min read
Updated: Jul 23, 2025

Түүхэн цаг хугацааны турш дэлхийн олон үндэстэн ард түмэн гадаадын ноёрхолд орж, олон зуун жил эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж ирсэн билээ. Монгол болон Ирланд нь үүний тод жишээ юм. Хэдий хоёр өөр тивд орших боловч манай хоёр орны ард түмэн олон зуун жилийн турш гаднын захиргаанд амьдарч, эцэст нь тусгаар улс болохын төлөөх түүхэн замыг туулсан байдаг.
Өөрөөр хэлбэл Ирланд болон Монгол хоёр улс газар зүйн хувьд алс хол боловч түүхэн зовлон нь тун төстэй байжээ. Гадаадын ноёрхол, ядуурал, өлсгөлөн, улмаар тусгаар тогтнолын төлөөх тэмцэл — энэ бүхэн биднийг холбож өгдөг. Өнөөдөр манай хоёр үндэстэн өөр өөрийн замаар хөгжин дэвжиж байгаа ч тэдний эрх чөлөөний үнэ цэнэ, түүхэн зовлонгоо мартдаггүй.
Ирландын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл
Ирландын орчин үеийн үндэсний үнэмшил нь 800 жилийн турш үргэлжилсэн дарлал, тэмцэл, тэсвэр тэвчээр, тусгаар тогтнолын төлөөх эрмэлзлийн үр дүнд бүрэлдэн тогтжээ. 1916 оны Улаан өндөгний баярын бослого болон тусгаар тогтнолд хүрэх хүртэлх зам нь колоничлол, улс төрийн шинэчлэл, бослого, ядуурал, өлсгөлөн зэргийг туулсан урт, зовлонтой түүх.
🔹 Дарлагдсан ард түмэн
1171 онд Английн хаан Генрих II Ирландад хөл тавьснаар колоничлолын эхлэл тавигджээ. Дараа дараагийн зууны турш Англи, улмаар Британи нь Ирландын газар нутаг, улс төр, хууль эрх зүй, хэл соёлын хяналтыг гартаа авч, эх хэлээрэй ярьсан хүнийг цаазаар авах тохилдол ч байдаг байжээ. ярихыг хориглодог . 1600-аад он гэхэд уугуул ирландчууд газрынхаа ихэнхийг алдсан байв. Тэд төрийн шийдвэр гаргах эрхгүй, хоёрдугаар зэргийн иргэд болж хувирсан.
🔹 Шашин ба хуваагдал
Английн эрх баригчид протестантизмыг дэмжиж байсан бол ирландчуудын олонх нь католик шашинтай байв. Шашины хавчлага дарангулалтай холбоотой өнөөдрийг хүртэл уламжлагдан ирсэн соёлуудын нэг бол Христийн Мэндэлсний Баярын үеэр айлууд цонхон дээрх лаа асааж тавих явдал юм. Энэ нь Британийн засгийн газар католик шашинтнуудад чиглэсэн олон харгис хэрцгий хууль тогтоомжийг гаргаж, шашин шүтлэгийг нь хориглоно дарж байсан түүхтэй холбоотой.
Эрүүгийн хууль гэж нэрлэн хэрэгжүүлж байсан тухайн хуульд Ирланд хүмүүсийн шашин шүтлэг, итгэл үнэмшил, хүсэл мөрөөдлийг мохоох зорилготой заалтуудын нэг сүм хийдийг хориглож өөрөөр хэлбэл Ирланд хүмүүсийг нэг дор олноос цугларч, тэндээсээ тэмцэн босох, эсэргүүцэлийн хөдөлгөөн болох бий гэдгээс болгоомжилж Кристийн мэндэлсэн өдрийн өмнөх сүсэгтэн олны шөнийн сүмийн нэгдсэн мөргөлийг хориглодог байж. Түүнчлэн Санваартнуудад улс орноо орхин явахыг тушаасан тул тэд нуугдан амьдардаг байсан гэдэг.
Зул сарын баярын үеэр Ирландын католик шашинтнууд цонхондоо лаа асаагаад хаалгаа түгжилгүй, онгойлгож орхидог байсан нь сүмийн санмаартан нарт аюулгүйгээр гэртээ орж, мөргөл үйлдэхийг зөвшөөрсөн дохио. Энэ нь мөн гэгээнтнүүд гэрийнхээ хажуугаар өнгөрөхдөө, тэднийг адислах найдвар болдог байжээ. Британичууд Ирландчуудаас лааны талаар асуухад тэд Христийн мэндэлсэн түүхтэй холбож энэ нь Иосеф, Мариа болон бяцхан Есүс угтан авах арга зам гэж тайлбарладаг байжээ.
Цаг хугацаа өнгөрөхөд уламжлал бага зэрэг өөрчлөгдөж, Христийн мэндэлсэн Баярын үеэр гэрийнхээ хажуугаар өнгөрч буй бүх хүмүүст итгэл найдварын гэрэл болж хувирсан байна. Өнөөг хүртэл Ирландын католик шашинтнууд лаа асааж зул сарын оройн зоогийн ширээний ард нэг хоосон сандалыг урилгагүй зочинд зориулан үлдээлэг байна.
Католик иргэд улс төр, боловсрол, өмч хөрөнгийн салбарт хязгаарлагдмал эрхтэй байсан. 1801 онд Батлагдсан “Холбооны хууль”-аар Ирландын парламент татан буугдаж, Их Британийн парламентын бүрэн хяналтад орсон юм.
🔹 Ядуу зүдүү амьдрал

Ихэнх ирландчуудын амьдрал ядуурал, хүнд нөхцөлд өнгөрч байв. XIX зуунд ихэнх тариачид жижигхэн шавар байшингуудад амьдарч, багахан газар хөлслөн аж төрдөг байсан. Гэвч эдгээр газрыг ихэвчлэн Англи эсвэл Шотландын эзэд эзэмшиж, их хэмжээний татвар нэхэмжилдэг байв.
1845–1852 оны хооронд тохиолдсон Их өлсгөлөн нь Ирландын түүхэн дэх хамгийн гашуун эмгэнэлт үйл явдал болсон. Ойролцоогоор нэг сая хүн өлсөж нас барж, өөр нэг сая гаруй хүн эх орноосоо дүрвэн явсан. Тэр үед ч Ирланд хүнсний бүтээгдэхүүн гадагш экспортолж байсан нь Британийн бодлогын үл тоомсорлол, шударга бус байдлыг улам тод харуулсан. Энэхүү эмгэнэлт цаг үе ард иргэдийн сэтгэлд гүн гүнзгий сорви үлдээж, Британийн захиргаанд итгэх итгэлийг бүрэн алдсан юм.
🔹 Шинэчлэлийн улс төр
Энэхүү хүнд нөхцөлд улс төрийн шинэчлэлийн хөдөлгөөн бий болсон. XIX зуунд Данниэл О’Коннелл католик иргэдийн эрхийг хамгаалж, Чарльз Стюарт Парнелл Ирландын өөртөө засах эрхийн төлөө парламентын аргаар тэмцсэн. Гэвч тэдний хүчин чармайлт бодит үр дүн өгөх нь цөөн байв. Эрх мэдэл Лондон дахь парламентын гарт хэвээр байлаа.
🔹 Бослого хэзээ ч тасраагүй
Энхийн тэмцлийн хажуугаар зэвсэгт бослого ч үргэлжилсээр байв. 1798, 1803, 1848, 1867 онуудад болсон бослогууд амжилтгүй төгссөн ч бүгд тусгаар тогтнолын гал голомтыг хадгалж үлдсэн. “Фенианууд” гэх мэт нууц нийгэмлэгүүд зөвхөн бослого, зэвсэглэсэн тэмцлээр л Ирланд эрх чөлөөгөө олох боломжтой гэж үздэг байв.
Эх орончид, Тэмцэгчид толгойндоо буудуулсаар дуусдаг байжээ. энэ нь яг Монгол улсын их хэлмэгдэлтийн үеийг санагдуулна.
@ Тусгаар тогтонолоо баталгаажуулчих сан байсан Тусгаар тогтонолоо баталгаажуулчих сан байсан Монголд өрнөсөн Их Хэлмэгдүүлэлт нь 1922 онд эхлэн 1937 онд дээд цэгтээ хүрч, 1939 оноос бага зэрэг саарсан боловч янз бүрийн хэлбэрээр олон жил үргэлжилсэн тухайн үеийн Монголын нийгмийн бүхий л давхаргыг хамарсан хэлмэгдүүлэл байв. Монголын хэлмэгдүүлэлт нь шууд нийгмийн сэхээтнүүдийн эсрэг чиглэж байв. Хүмүүсийг голдуу Японы тагнуул хэмээн хэлмэгдүүлж байжээ. Ихэвчлэн хэлмэгдүүлэлтэнд 45,000-аас 55,000 хүн хөнөөгдсөн гэсэн тооцоо байдаг бөгөөд ихдээ 100,000 ч гэсэн тоо бий. Монгол улсын нийт хүн амын 8-13%-ийг хэлмэгдүүлэн хөнөөжээ. Эдгээрээс 18,816 нь лам нар байв. https://mn.wikipedia.org/wiki
🔹 1916 оныг угтан
XX зууны эх гэхэд Ирландын ард түмний дунд үндэсний ухамсар, соёлын сэргэлт өрнөж байв. Гаэлик хэл, Ирландын түүх, урлагийг дахин сэргээх хөдөлгөөнүүд үндэсний бахархлыг өдөөж, колоничлолд сэтгэл дундуур байсан олон мянган иргэнийг урамшуулсан. Үр дүнд нь 1916 оны Улаан өндөгний баярын бослого гарч, Ирландын тусгаар тогтнолын тэмцэл шинэ эргэлтэд хүрэв.
Бослого цэргийн хувьд амжилтгүй болсон ч түүний дараа удирдагчид цаазлагдахад олон нийтийн санаа бодол эрс өөрчлөгдөж, тусгаар тогтнолын хүсэл эрмэлзэл улам хүчтэй болжээ. https://www.nli.ie/1916/exhibition/en/content/outlineirishhistory/index.pdf
Монголын эрх чөлөөний тэмцэл
Монгол улс 17-р зууны сүүл үеэс эхлэн Манж Чин улсын эрхшээлд орж, 220 гаруй жил тусгаар тогтнолгүй байв. Ард иргэд газрынхаа эзэн байхаа больж, лам нар, ноёдын давхарга Чин улсын дарангуйллыг хүлээн зөвшөөрсөн байлаа.

Энэ үеийн дарамт нь зөвхөн эдийн засаг, газар нутгийн асуудал байгаагүй, харин хүний эрх, эрх чөлөөг бүдүүлгээр зөрчдөг байв.
Эрүү шүүлт, хавчлага:
Манжийн ноёд, амбан захирагч нар Монголын ард түмнийг харгис аргаар хянаж байжээ. Сэжигтэй этгээдүүдийг эрүү шүүлтээр байцааж, зарим тохиолдолд амь насыг нь хороох, шийтгэх, олон нийтийн өмнө гутаах арга хэрэглэдэг байсан.
Үндэсний ухамсар, тусгаар тогтнолын санааг дэвшүүлсэн лам хуврагууд, ноёд, эрдэмтдийг хорьж, зодож, цөлдөг байв.
Ард иргэд татварын дарамт, хүнд хөдөлмөр, хүчирхийлэлд байнга өртдөг байсан бөгөөд энэ нь ард түмнийг ядууруулж, нийгмийн идэвхгүй байдалд оруулж байв.
1911 онд Манж Чин улс мөхөх үед Богд хаант Монгол улс тусгаар тогтнолоо зарласан ч БНХАУ цэргийн хүчээр Монголыг дахин эзлэх гэж оролдсон. 1921 онд Ардын хувьсгалаар Монгол улс жинхэнэ утгаараа эрх чөлөөгөө олж авч, тусгаар Монгол улсын үндэс суурь тавигджээ.
Харьцуулалт: Түүхэн ижил төстэй байдал
Хувьсагч | Монгол | Ирланд |
Гадаад ноёрхол | Манж Чин улс (1691–1911) | Англи/Их Британи (1171–1922) |
Хугацаа | ~220 жил | ~750–800 жил |
Амьдралын нөхцөл | Ядуурал, татвар, эрүү шүүлт | Ядуурал, газаргүйдэл, өлсгөлөн |
Тусгаар тогтнол | 1921 он | 1922 он |




Comments