top of page

2025 онд Албадан гаргах захирамж өмнөх жилтэй харьцуулахад 96 хувиар өссөн байна


Ирландын Засгийн газар албадан гаргах бодлогоо чангатгах хэрэгтэй гэж Ирландын Засгийн газрын холбогдох яамаас 2026 оны 2 дугаар сарын 8-нд нийтлэгдсэн парламентын асуултад өгсөн хариултаараа илэрхийллээ. Ирландын Хууль зүйн сайд Jim O’Callaghan хууль бус оршин суухтай холбоотой албадан гаргах бодлогыг чангатгах, хэрэгжилтийг бодитоор сайжруулах чиглэлд Засгийн газар ажиллаж эхэлснийг тодорхой илэрхийллээ.


Тодруулбал 2025 онд нийт 4,700 албадан гаргах захирамж гаргасан нь 2024 онд бүртгэгдсэн 2,403 тохиолдлоос 96 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Албадан гаргах захирамж авсан иргэдийн дунд Гүрж (911), Алжир (542), Бразил (472), Нигери (385), Пакистан (326), Өмнөд Африк (197), Албани (192), Энэтхэг (170), Афганистан (164), Египет (154) болон бусад улсын иргэд багтжээ.


Энэхүү асуудлыг парламентын түвшинд хөндсөн асуултад хариулахдаа сайд О’Каллаган Засгийн газар хууль бус оршин суух явдлыг бууруулах, албадан гаргах захирамжийн хэрэгжилтийн сул талыг арилгах, цаашлаад цагаачлалын удирдлага, хяналтын тогтолцоог илүү үр нөлөөтэй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцолсон байна.


Тэрбээр мөн албадан гаргах үйл явцыг тайван, зохион байгуулалттай, хүний эрхийг хүндэтгэсэн байдлаар хэрэгжүүлэх зарчмыг баримтална гэдгийг онцолсон юм. Уг асуудлаар асуулт тавьсан парламентын гишүүн нь Carol Nolan байв.


Эдгээр мэдээллээс харахад Ирландын Засгийн газрын бодлогын гол чиглэл нь албадан гаргах захирамжийн тоог нэмэгдүүлэхээс илүүтэйгээр гаргасан шийдвэрүүдийн бодит хэрэгжилтийг сайжруулах, хяналтын тогтолцоог чангатгах зорилготой байгааг харуулж байна.


 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page