9 сард эхлэх Их, дээр сургуулийн хичээлийн жилээс өмнө виз дуусаж байгаа бол...!
- Mongolian Students Ireland
- Jan 26
- 2 min read
Монгол оюутнуудаас хамгийн олон ирдэг асуултын нэг нь “Миний виз 5 эсвэл 7 сард дуусна. 9 сард коллеж орох үед виз-ны сунгалтаа хийвэл асуудал үүсэх үү?”

Ковид 19-ын дараа 2023, 2024 болон 2025 онд Ирландын Засгийн газраас "Stamp 2 Bridging Permission" гэх боломжийг олон улсын оюутнуудад олгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор ам дамжсан ярианаас үүдэлтэй зарим оюутануудын дунд буруу ойлголт үүссэн байх нь бий. Тэд ойлгохдоо Хэлний курсээ төгсөөд оршин суух виз-ны хугацаа дууссан мөртлөө 9 сард эхлэх их, дээд сургууль болон коллеж эхлэхэд оршин суух эрхийн сургалтаа явуулж болно гэж боддог.
Ирландын цагаачлалын системд визийн хугацаа дууссан өдрөөс эхлээд тухайн хүн хууль ёсны оршин суух эрхгүйд тооцогддог. Энэ нь зөвхөн түр зуурын асуудал биш, харин дараагийн виз, сургалтын зөвшөөрөл, цаашдын оршин суух эрхэд хүртэл нөлөөлж болзошгүй ноцтой эрсдэл юм.
Гэтэл зарим олон улсын оюутануудын хэлний курс 7 сард дуусаад 9 сард эхлэх Их дээд сургуульд элсэх хүртэл хоёр, гурван сарын цоорхой үүсдэг. Ихэнх оюутанууд элсэх сургуулиа аль хэдийнээ сонгоод урьдчилаад бэлдчихсэн байдаг боловч, зарим оюутан залуусын хувьд тэднээс өөрсдөөс нь шалтгаалаагүй асуудал үүсэх нь бий. Жишээлбэл тухайн сургуулиас хариу удаж ирэх, эсвэл яг хүссэн мэргэжилийн анги нь нэмэлт элсэлтээ 8 болон 9 дүгээр сард авахтай холбоотойгоор хүлээгдэх тохиолдол гардаг. Тиймээс Stamp 2 Bridging Permission гэдэг нь яг ийм завсрын нөхцөл байдалд зориулж өмнөх жилүүдэд зарим оюутнуудад олгож байсан тусгай түр зөвшөөрөл юм. Өөрөөр хэлбэл, Ирландад хууль ёсоор богино хугацаанд оршин суух боломж олгодог зохицуулалт байсан гэсэн үг. Гэхдээ энэ нь байнгын бодлого биш, автомат эрх биш, жил бүр заавал гарна гэж хуульд заасан зүйл ч биш байсаар ирсэн.
Дахин хэлэхэд Ирээдүйд автоматаар дахин батлагдана гэдэг нь баталгаагүй. Тэр тусмаа энэ жил хууль, дүрэм чангарч шинэчлэгдэж байгаа. Тиймээс ирээдүйд үүсч болох эрсдэлээ өөрийгөө хамгаалахын тулд ямар ч үед дүрмээ яг дагаж мөрдөх нь хамгийн чухал. Тухайлбал Англи хэлний курсээ төгсөх үед Их дээр сургууль болон коллежид суралцах эрхээ албан ёсоор батлуулж, бүртгэлийн хураамжаа бүрэн төлж, Ирландын ISD-ийн онлайн портал-оор хугацаанаас өмнө өргөдлөө гаргах нь зүйтэй.
Хэрэв ээ Англи хэлний курсээ төгсөөд тухайн үед оршин суух визны хугацаа мөн дууссан 9 сард коллежид орохоосоо өмнө Монгол яваад буцаж ирэхээр төлөвлөж байж болно. Тийм тохиолдолд Элссэхээр төлөвлөж байгаа коллежээрээ визны сунгалтаа хийгээд GNIB картаа авчаад явах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй сонголт байх болно. Учир нь виз сунгалтаа баталгаажуулаагүй Ирланд улсын хилээр гарвал дахин суралцах хүсэлтээ Бээжин дэхь элчин сайдын яамаар дамжуулан явуулна. Энэ сонголт нь виз татгалзах эрсдэл мөн нэмэгдэнэ гэсэн үг.





Comments