GP-д хэрхэн бүртгүүлэх вэ?
- Mongolian Students Ireland
- Aug 8, 2025
- 2 min read

GP гэж юу вэ?
GP буюу Ерөнхий эмч нь танд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Ханиад томуу, хоолны хордлого, харшил, үе мөчний өвдөлт зэрэг нийтлэг асуудлуудад онош тавьж, эм бичиж өгнө. Хүндэрсэн тохиолдолд таныг нарийн мэргэжлийн эмч рүү илгээдэг.
GP-д хэрхэн бүртгүүлэх вэ?
Орон нутгийн GP эмнэлэг хайж олно –Google Maps ашиглан “GP near me” гэж хайвал хамгийн ойрын эмнэлгүүд гарч ирнэ.
PPS дугаар (Personal Public Service number) шаардлагатай.PPS дугааргүй бол зарим GP бүртгэхгүй байж болно.
Сонгосон эмнэлэг рүү утсаар эсвэл биечлэн очиж бүртгүүлнэ.
Зарим эмнэлэг хүлээлгийн жагсаалттай байж болох тул өөр хэд хэдэн эмнэлэг рүү лавлаарай.
GP-д үзүүлэхэд дунджаар €30–€65 байдаг. Хэрэв танд даатгал байгаа бол зарим хэсгийг нөхөн олгож магадгүй. GP-д бүртгүүлэхийн тулд PPS дугаар шаардлагатай ч, эмнэлгийн шалтгаантай бол эмчийн бичгээр PPS авах хүсэлт гаргаж болно.
Онлайн эмч (Online Doctor)
Хэрэв GP дээр шууд очих боломжгүй бол онлайн эмчийн үйлчилгээ ашиглаж болно.
Зарим жишээ:
Онлайн эмч нар видео уулзалт, эм бичиж өгөх, шинжилгээний хариу тайлбарлах мөн өвчний акт бичиж зэргийг хийдэг.
Эдгээрийн төлбөр нь ойролцоогоор €25–€40 байдаг.
Оюутны эрүүл мэндийн үйлчилгээ:
Их, дээд сургуулиуд ихэнхдээ Student Health Centre-тэй. Энэ нь таны GP-тэй ижил үүрэгтэй боловч оюутнуудад зориулагдсан тусгай үйлчилгээтэй. Зарим нь үнэгүй үйлчилгээ үзүүлдэг (анхан шатны үзлэг, сэтгэл зүйн зөвлөгөө, жирэмслэлтээс хамгаалах). Зарим үйлчилгээнд хөнгөлөлттэй төлбөр авдаг (шинжилгээ, тариа, вакцин гэх мэт). Цагийн хуваарь хичээлийн үеэр уян хатан байдаг нь бас нэг давуу тал юм.
Жишээ:
"University College Dublin-ийн оюутны эмнэлэг нь 15 евро төлбөртэй ба жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөө үнэгүй
Яаралтай тусламж хэрэгтэй бол:
GP ажиллахгүй үед:
Urgent Care Clinic
Out of Hours GP
A&E (Emergency Room) – яаралтай хүнд нөхцөлд
Түргэн тусламж дуудах бол:📞 112 эсвэл 999





Comments