top of page

Parliament Street автомашингүй болно — Автобусны чиглэл өөрчлөгдсөн


2025 оны 7-р сарын 4-нөөс эхлэн Дублины Temple Bar дүүргийн Parliament Street гудамж бараг бүхэлдээ автомашингүй болно. Ихэнх тээврийн хэрэгсэл Essex Quay-гаас энэ гудамж руу нэвтрэх боломжгүй болж, эхний хэсгийг явган зорчигч болон дугуй унаачдад зориулна.

Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оршин суугчид, шүүх болон хүргэлтийн тээврийн хэрэгсэлд хязгаарлагдмал нэвтрэх эрх олгоно. Өглөөний 6–11 цагийн хооронд хүргэлт зөвшөөрөгдөнө.

Grattan Bridge-ээр зөвхөн нэг чиглэлийн хөдөлгөөн байхаар өөрчилж, хоёр урсгалтай дугуйн зам тавигдана. Автобусны чиглэл өөрчлөгдсөнөөр энэхүү шийдвэр хэрэгжих боломжтой болсон.

Олон нийтийн санал асуулгаар оролцогчдын 90% нь энэ төлөвлөгөөг дэмжсэн. 7-р сарын 4-нд зах нээгдэж, 7-р сарын турш амралтын өдрүүдээр гэр бүлд зориулсан арга хэмжээ зохион байгуулагдана.

Иргэд болон ажилчдад анхааруулга:

Та Parliament Street орчим амьдардаг, ажилладаг бол автобусны шинэ чиглэлийг анхаарч төлөвлөгөөгөө гаргана уу.

Нээлт, арга хэмжээ 7-р сарын 4-нд болж гудамжинд зах худалдаа болон амралтын өдрүүдэд гэр бүлд зориулсан арга хэмжээ тогтмол явагдана.

Хэрвээ та тухайн бүсэд амьдардаг эсвэл ажилладаг бол энэ өөрчлөлт танд нөлөөлж болзошгүй тул автобусны шинэ маршрут, хүрэх цэгүүдийг урьдчилан шалгана уу.


 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page