top of page

RTB түрээслэгч, түрээслүүлэгчдэд хууль, эрхийн талаарх мэдээлэл түгээх кампанит ажил зохион байгуулахаар төлөвлөж


Ирланд орон сууцны хямрал 15 жил үргэлжилж, түрээсийн зах зээлд дарамт улам нэмэгдсээр байна.

Ирланд орон сууцны хямралтай олон жил нүүр тулж байгаа бөгөөд өнөөгийн хүнд нөхцөл байдал нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш улам тодорсон гэж судлаачид үздэг. Хямралын дараа барилгын салбар зогсонги байдалд орж, нийлүүлэлт буурсан бол эдийн засаг сэргэсний дараа хүн амын өсөлт, цагаачлалын нэмэгдэл, барилгын өртгийн өсөлт зэрэг хүчин зүйлс нийлээд өнөөгийн түрээсийн өндөр дарамтыг бий болгосон. Өнөөдрийн байдлаар Ирланд орон сууцны хямралтай бараг 15 жил орчим нүүр тулж байна.


Түрээсийн зөрчил хоёр дахин өгчээ.


2025 онд Орон сууцны түрээсийн зөвлөл (RTB) түрээсийн хуулийг зориудаар зөрчсөн 249 шинэ мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн нь өнгөрсөн оны 124 тоотой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт болжээ. Энэхүү огцом өсөлт нь Түрээсийн дарамттай бүс (Rent Pressure Zone, RPZ)-ийн дүрмийг өргөнөөр зөрчиж байгаатай холбоотой бөгөөд түрээслэгчдийн эрхийг хамгаалах асуудал улам хурцаар тавигдаж байгааг харуулж байна гэжээ.


Түрээсийн дүрэм ба зөрчил


RPZ-ийн журамд түрээсийн үнийг жилд 2 хувиас хэтрүүлэхгүй, эсвэл инфляцын түвшинтэй тэнцүү хэмжээгээр нэмэгдүүлэхийг зөвшөөрдөг. Энэ оны зургаадугаар сараас эхлэн бүх улс RPZ-ийн зохицуулалтад хамрагдсан боловч өнгөрсөн оны эцсээр гарсан мэдээллээр олон мянган түрээслүүлэгч энэ дүрмийг үл тоож байжээ. Ирландын Эдийн засаг, нийгмийн судалгааны хүрээлэнгийн (ESRI) хийсэн шинжилгээгээр 16 мянга гаруй түрээсийн гэрээ хуульд нийцээгүй өсөлттэй байсан нь тогтоогдсон байна.


RTB түрээслүүлэгчдэд түрээсийн хэмжээг засах, илүү төлөгдсөн мөнгийг буцаахыг уриалсан ч шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.


Түрээсийн үнэ тасралтгүй өсч байна


2025 оны эхний улиралд шинэ гэрээний дундаж түрээс жилийн дарааллаар 5.5 хувиар өсөж 1,696 евро хүрсэн бол одоо байгаа гэрээний түрээс 4.4 хувиар өсч 1,452 евро болсон байна. Дублинд өсөлт харьцангуй бага буюу 3.3 хувьтай гарсан нь 2022 оноос хойших хамгийн нам үзүүлэлт болсон бол Donegal, Kerry, Kildare, Laois, Limerick, Monaghan, Roscommon, Tipperary зэрэг хошуунд шинэ гэрээний үнэ 10 хувиас дээш өсжээ.


2025 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт бүртгэлтэй түрээсийн гэрээ 240,798 болж, жилийн дарааллаар 3.2 хувиар нэмэгдсэн байна. Томоохон институцийн түрээслүүлэгчид зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлж 13.9 хувь болсон бол батлагдсан орон сууцны байгууллагын гэрээ 11.7 хувиар өсч 52,989-д хүрчээ. Нөгөөтэйгүүр, түрээсийн гэрээг дуусгах тухай мэдэгдэл 4,728 болж, өмнөх оныхоос 17 хувиар нэмэгдсэн байна.


RTB-ийн захирал Розмари Стийн:


 “Түрээслэгч, түрээслүүлэгч аль аль нь хуулийг ойлгож, мөрдөх шаардлагатай. Бид улс даяар хууль хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж байна” хэмээн мэдэгдэв.

Тэрээр улс даяар RPZ-ийн дүрэмд хамрагдсан тул мэдээлэл хангалтгүй байгаа зарим бүс нутагт олон нийтэд чиглэсэн кампанит ажил өрнүүлэхээр төлөвлөж буйгаа онцолсон байна.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page