Stamp 2 Bridging Permission 2026 шинэчлэл. Ямар тохиолдолд IRP 300€-ийн төлбөрөөс чөлөөлөгдөх вэ?
- Mongolian Students Ireland
- Apr 20
- 4 min read

Ямар тохиолдолд IRP 300€-ийн төлбөрөөс чөлөөлөгдөх вэ?
5 сарын 1 өмнө IRP-ын хугацаа дууссан бол яаж вэ?
Онлайн мэдүүлэг заавал явуулах ёстой юу?
Ирландын Immigration Service Delivery (ISD)-ээс англи хэлний сургалтаас их, дээд боловсрол руу шилжих оюутнуудад зориулсан Stamp 2 Bridging Permission-ийг 2026 онд дахин хэрэгжүүлэхээр болж, шинэчилсэн дүрмээ танилцууллаа.
Энэ нь хэлний сургалт дууссан ч их сургуулийн хичээл эхлэх хүртэлх хугацаанд оюутнуудыг хууль ёсны статустай байлгах түр зөвшөөрөл юм.
Энэ удаа 2 дахь курс төгссөн болон 3 дахь курс төгссөн оюутнуудыг ялгаатай нөхцөлөөр хамруулахаар албан ёсоор танилцуулсан байна. ISD-ийн 2026 оны шинэчилсэн мэдэгдэлд энэ bridging permission нь 2026 оны 5 сарын 1-нээс 8 сарын 31 хүртэл хүчинтэй, харин олгогдох түр Stamp 2 permission нь 2026 оны 9 сарын 30 хүртэл үргэлжлэхээр заажээ.
Bridging Permission нь 2026 оны 10-р сард хичээл нь эхлэх ILEP-д бүртгэлтэй higher education xөтөлбөрт элсэж, сургалтын төлбөрөө бүрэн төлсөн хүмүүст хамаарна. Тэгэхээр энэ түр хугацааны виз авахдаа сургуулиа сонгочихсон бас төлбөрөө 100% төлчихсөн байх ёстой гэсэн үг.
ILEP-д бүртгэлтэй higher education xөтөлбөрт багтсан TrustEd чанарын тэмдэг авсан 28 их, дээд сургуулиуд (2026.01).
Atlantic Technological University
CCT College Dublin
Dorset College
Dublin Business School
Dublin City University
Dún Laoghaire Institute of Art, Design and Technology
Dundalk Institute of Technology
Galway Business School
Griffith College
Holmes Institute Dublin
ICD Business School
Independent College
Institute of Banking
Mary Immaculate College Limerick
Maynooth University
Munster Technological University
National College of Art and Design
National College of Ireland
RCSI University of Medicine and Health Sciences
Royal Irish Academy of Music
South East Technological University
Technological University Dublin
Technological University of the Shannon
Trinity College Dublin, University of Dublin
University College Cork
University College Dublin
University of Galway
University of Limerick
2 дахь болон 3 дахь Англи хэлний курсээ төгссөн оюутны ялгаа
1) 3 дахь курсээ төгссөн оюутан:
Энэ бол англи хэлний сургалтын зөвшөөрөгдөх 3 удаагийн сунгалтаа дуусгасан хүн гэсэн үг. ISD-ийн тайлбараар 3 дахь англи хэлний курсээ амжилттай төгсөөд, ILEP-д багтсан higher education хөтөлбөрт элсэж, төлбөрөө бүрэн төлсөн бол bridging permission-д хамрагдаж болно. Энд “7 сарын 1-нээс өмнө эсвэл хойно төгссөн” гэх нэмэлт босго тавиагүй, өөрөөр хэлбэл 3 дахь курсээ төгссөн бол гол шалгуур нь их сургуульдаа баттай элссэн, төлбөрөө төлсөн, бусад нөхцөлөө хангаж байгаа эсэх юм.
2) 2 дахь курсээ төгссөн оюутан:
Энд хамгийн чухал ялгаа орж ирж байгаа. 2 дахь курсээ төгссөн бүх хүн bridging permission авахгүй. Зөвхөн 2 дахь курсээ 2026 оны 7 сарын 1-нээс хойш амжилттай төгссөн оюутан энэ схемд хамрагдах боломжтой. Түүнээс өмнө, өөрөөр хэлбэл 7 сарын 1-нээс өмнө 2 дахь курсээ төгссөн бол bridging permission авах боломжгүй гэж ISD тодорхой заасан. Ийм тохиолдолд тухайн оюутан хүсвэл 3 дахь англи хэлний курсд суух эрх нь хадгалагдсаар байгаа.
Үүнийг товчхоноор дахин хэлбэл. 3 дахь курсээ төгссөн бол bridging permission авах үндсэн боломж нээлттэй. Харин 2 дахь курс төгссөн бол зөвхөн 7 сарын 1-нээс хойш төгссөн тохиолдолд л bridging permission авч болно. (Англи хэлний түвшинээ амжилттай, хангалттай ахулсан, дахин хэлний курст сурахгүйгээрэй шууд коллеж, их дээд сургуульд орох хүсэлтэй оюутан залуусын хувьд. Хэрэв 5 сарын нэмэлт зөвшөөрөл аваад ажил хийж байгаад 10 сард Англи хэлний 3 дахь курст суунаа гэж бодож байгаа бол боломжгүй).
2 дахь курсээ 7 сарын 1-нээс өмнө төгссөн бол: энэ удаагийн bridging scheme-д хамрагдахгүй. Харин 3 дахь курсдээ сурах боломжтой.
Төлбөрийн ялгаа ч бас бий!!!
ISD-ийн мэдээллээр 2 дахь эсвэл 3 дахь англи хэлний курс нь 7 сарын 1-нээс хойш дууссан оюутнууд энэ bridging permission-д хамрагдахдаа fee-exempt буюу 300€-ний сунгалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Онлайн өргөдлөөр төлбөр гарсан бол боловсруулалтын явцад буцаан олгоно гэж дурдсан. Харин 3 дахь курсээ 7 сарын 1-нээс өмнө дуусгасан оюутан bridging permission авахдаа стандарт €300 төлнө.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон түр оршин суух хүсэлтийн линкийн доорх хаягнаас аваарай
5 сарын 01 өмнө визний хугацаа дуусч байгаа бол!!!
Залуусаас хамгийн их давтагддаг асуултын нэг нь “IRP маань 1 сар, 2 сард дуусч байгаа, яах вэ?” гэдэг асуудал байдаг. Энэ тохиолдолд хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл нь Stamp 2 Bridging Permission нь 5 сарын 1-нээс эхэлдэг гэдэг хугацааны логик юм. Өөрөөр хэлбэл, хэрэв таны IRP 1 сар, 2 сар, эсвэл 3 сард дууссан бол та 5 сар хүртэлх хугацаанд ямар нэгэн зөвшөөрөлгүй болох буюу “gap” үүсэх эрсдэлтэй. Bridging permission нь энэ хоосон хугацааг буцааж нөхдөг механизм биш, харин таны одоо хүчинтэй байгаа статусыг цааш нь үргэлжлүүлж өгдөг түр зохицуулалт учраас IRP аль хэдийн дууссан бол Stamp 2 Bridging Permission энэ асуудлыг шийдэхгүй.
(Бодит Кэйс); Өнгөрсөн жилүүдэд 5 сарын 01 өмнө визний хугацаа дууссан байхдаа Stamp 2 Bridging Permission мэдүүлээд татгалзаад, зогсохгүй шууд Ирланд улсаас гарах бичиг авсан тохиолдолууд байгаа. Мөн 3 курсээ дуусгасан 10 сарын 01 хүртэл байж гэсэн гээд онлайн хүсэлт явуулаагүйгээсээ болоод хичээл эхлэхдээ визээ мэдүүлээд татгалсан тохиодол гардаг. Тэгэхээр дутуу ойлголттойгоосоо болоод алдаа гаргахгүй байхыг сануулж байна.
Эдгээр нөхцөлд хамгийн зөв хандлага бол IRP дуусахаас өмнө аль болох сунгах, эсвэл ямар нэг байдлаар 5 сарын 1 хүртэл статусаа албан ёсны байлгах явдал. Хэрэв аль хэдийн дууссан бол ISD-д хандаж нөхцөлөө тайлбарлан case-by-case шийдүүлэх шаардлага гарна, гэхдээ энэ нь баталгаатай шийдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ төрлийн кейс дээр хамгийн чухал нь “bridging гарна гээд хүлээх” биш, харин өөрийн IRP-ийн дуусах хугацааг bridging-ийн хугацаатай уялдуулж төлөвлөх юм.





Comments