TrustEd боловсролын чанарын стандарт оюутнуудад нөлөөлөх үү?
- Mongolian Students Ireland
- Feb 5
- 2 min read

Ирланд Улс TrustEd Ireland нэртэй чанарын баталгааны тогтолцоог нэвтрүүлж буйтай холбогдуулан оюутнууд, ялангуяа Англи хэлний сургууль болон төгсөөд их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцахаар төлөвлөж буй оюутнууд дараах асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна.
Тодруулбал Ирланд Улс TrustEd Ireland нэртэй чанарын баталгааны аудитын шалгалт нэвтрүүлж, дээд боловсрол болон Англи хэлний сургалтын салбарын үйл ажиллагаанд шинэ стандарт тогтоохоор төлөвлөж байна.
“TrustEd Ireland” хөтөлбөрийн эхний шатны өргөдөл хүлээн авах хугацаа аль хэдийн дууссан бөгөөд хоёр дахь шат буюу Англи хэлний сургуулиудын өргөдөл, шалгалт гуравдугаар сарын эцэс хүртэл үргэлжлэх юм. Үүний дараа тус чанарын тэмдгийг аваагүй байгууллагууд Европын Холбоо болон Европын Холбооны бус орнуудаас оюутан элсүүлэх эрхгүй болохоор байна.
Одоогоор дээд боловсролын 28 байгууллага “TrustEd” чанарын тэмдгийг ашиглах зөвшөөрөл аваад байна. Үүнтэй холбоотойгоор Дээд болон нэмэлт боловсролын сайд James Lawless их сургуулиуд гадаад оюутнуудын сургалтын төлбөрөөс хэт их хамааралтай болж буйд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр ийм төрлийн орлогын хэт хамаарал нь их сургуулиудыг ирээдүйд санхүүгийн хувьд эмзэг байдалд оруулж болзошгүйг анхааруулсан байна.
Түүнчлэн тэрээр оюутаны виз нэрийдлээр ажиллах хүсэлтэй хүмүүс ихээр орж ирж байгааг "арын хаалга" /back door/ гэсэн нэр томьёод оруулсан байна. Тиймээс тэрхүү чанарын тэмдэгээр дамжуулан боловсролын салбарыг үнэгүйдүүлж байгаа цагаачлалын асуудлыг шийдэн гэж үзжээ.
Энэхүү шинэчлэлийн талаар салбарынхны дунд олон байр суурь илэрхийлэгдэж буйг The Irish Times онцолжээ. Тухайлбал, Англи хэлний сургалтад хамрагдаж буй гадаад оюутнуудын тоо мэдэгдэхүйц буурвал, хэлний сургуулиуд гэнэт дампуурсан тохиолдолд оюутнуудыг хамгаалах зорилготой сангийн тогтвортой байдалд ноцтой эрсдэл үүсч болзошгүйг албаны эх сурвалжууд Засгийн газарт анхааруулж байна.
Ирланд Улсад гадаадын оюутнуудаас жил бүр ойролцоогоор 3.7 тэрбум еврогийн орлого эдийн засагт ордог бөгөөд үүний 4 хувь нь л оюутан хамгаалах санд төвлөрдөг байна. Салбарын зарим төлөөлөгчийн үзэж буйгаар, шинэ чанарын стандарт тогтоох энэхүү өөрчлөлт нь санхүүгийн чадамж сул сургуулиуд олноор дампуурах эрсдэлийг дагуулж болзошгүй аж.
Тухайлбал, 2014 онд Англи хэлний 17 сургууль дампуурч, үүний улмаас 1,000 орчим олон улсын оюутанууд тус бүр 2,000–3,000 еврогийн санхүүгийн хохирол амссан тохиолдол гарч байжээ.
TrustEd чанарын тэмдэг авсан 28 их, дээд сургуулиуд (2026.01)
Atlantic Technological University
CCT College Dublin
Dorset College
Dublin Business School
Dublin City University
Dún Laoghaire Institute of Art, Design and Technology
Dundalk Institute of Technology
Galway Business School
Griffith College
Holmes Institute Dublin
ICD Business School
Independent College
Institute of Banking
Mary Immaculate College Limerick
Maynooth University
Munster Technological University
National College of Art and Design
National College of Ireland
RCSI University of Medicine and Health Sciences
Royal Irish Academy of Music
South East Technological University
Technological University Dublin
Technological University of the Shannon
Trinity College Dublin, University of Dublin
University College Cork
University College Dublin
University of Galway
University of Limerick





Comments