Амралтаараа Монголд гэртээ орчингоо тэтгэлэгтэй бас цалинтай дадлага хийх боломж
- Mongolian Students Ireland
- Apr 18
- 2 min read

Гадаадад суралцаж буй монгол оюутнууд зуны амралтаараа Монгол Улсад ажиллаж, дадлага хийх боломж бүрдэжээ. Өмнө нь уг хөтөлбөрийг боловсруулах зорилгоор судалгаа явуулж байсан бол энэ удаад хэрэгжилтийн шатанд шилжиж, оролцогчдыг бүртгэж эхэлсэн байна.
Хөтөлбөрт сонгогдсон оролцогчид Монголд 8–12 долоо хоног ажиллаж, дадлага хийх бөгөөд 1000 ам.долларын тэтгэлэг авах юм. Мөн зарим байгууллагад дадлагыг цалинтайгаар зохион байгуулах боломжтой бөгөөд уг цалин нь оролцогчдын хувьд нэмэлт орлого болно гэсэн үг.
Уг хөтөлбөр нь хэд хэдэн салбарыг хамарч, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай хамтран 2026 оны 6 сарын 15-наас 8 сарын 15-ны хооронд хэрэгжихээр төлөвлөгдсөн байна. Тухайлбал:
1. Дижитал инноваци, санхүүгийн технологи
• Khan Bank – IT, дата, хиймэл оюун ухаан, санхүүгийн шинжилгээ
• Axiom Inc – Data analytics, судалгаа
• Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо – Inclusive technology
2. Эрүүл мэнд, шинжлэх ухаан, биотехнологи
• Health Development Center – Эрүүл мэндийн бодлого, дата анализ, эдийн засаг
• Onom Foundation – Клиник судалгаа, биотехнологи
3. Тогтвортой хөгжил, ESG
• New Nomad Institute – Судалгаа, тогтвортой хөгжил
• Khan Bank – ESG, тогтвортой санхүүжилт
4. Төрийн бодлого, боловсрол, стратегийн харилцаа
• European Chamber of Commerce – Харилцаа, маркетинг
• Australian Chamber of Commerce – Бизнесийн дэмжлэг
• Teach for Mongolia – Боловсролын инноваци, түншлэл
• Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо – Fundraising, PR
Оролцогчдод тавигдах шаардлага:
Монгол Улсын иргэн байх;
Гадаадын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын түвшинд холбогдох чиглэлээр суралцаж байх;
Сургуулиа төгссөн бол 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар төгсөөд нэг жилээс хэтрээгүй байх;
Өргөдлийн маягтыг бүрэн бөглөж, товч намтар (CV) болон яагаад уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн 3 минутын видео танилцуулга хавсаргах шаардлагатай гэжээ. Түүнчлэн урьдчилсан шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчдийг Сонгон шалгаруулах хамтарсан хороо ярилцлагад урих юм байна.
Дашрамд дурьдахад энэхүү хөтөлбөрийн санаачилгыг Монгол дахь НҮБ-ын Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага (НҮБ-ын ОУШХБ) -ын Хөгжлийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд гадаадад байгаа монгол иргэдийн мэдлэг, ур чадварыг эх оронд нь ашиглах зорилготой аж.
Бүртгүүлэх линк:





Comments