Вирус, өвчин ялгаатай байдаг: Монгол эм Ирландад тохиромжгүй байж болох шалтгаан:
- Mongolian Students Ireland
- Aug 6, 2025
- 2 min read

Жишээ: Монгол вирус ба Ирланд вирус зэрэг илэрсэн тохиолдол.
Хүүгээ Ирландад авч ирээд удаагүй байхад тэр ханиаж, халуурч, эмнэлэгт хүргэгдсэн. Эмч шинжилгээ хийсний дараа надад ингэж хэлсэн:
“Таны хүүд хоёр төрлийн вирус илэрлээ. Нэг нь Монголд авсан вирус, нөгөө нь Ирландад нийтлэг байдаг вирус. Эдгээр нь тус бүртээ өөр өөр найрлагатай эмээр эмчлэгдэнэ.” гэсэн юм.
Энэ тохиолдол надад маш чухал сургамж болсон. Монголд хэрэглэдэг эм Ирландын нөхцөлд үр дүнгүй, заримдаа бүр аюултай ч байж болох юм байна. Ханиад томууны зэрэг вирус гаралтай өвчнийг үед.
Ирланд улсад амьдарч, суралцаж буй олон монгол оюутнууд эх орныхоо эмийг авчирч хэрэглэдэг. Танил, итгэлтэй санагддаг болохоор энэ нь ойлгомжтой. Гэвч Монгол болон Ирланд дахь вирус, өвчлөлийн төрлүүд өөр байдаг тул Монгол эм нь Ирландын нөхцөлд үр дүнгүй эсвэл аюултай байх эрсдэлтэй.
Яагаад гэдгийг тайлбарлая
Вирус өөр, шинж тэмдэг ч өөр Жил бүр өөр өөр вирусын төрөл дэлхийн янз бүрийн бүс нутагт тархдаг.
Жишээ: Ханиад, томуу
• Монголд: Хуурай, хүйтэн уур амьсгалаас шалтгаалж өндөр халуурах, хоолой өвдөх, бие ломбирох зэрэг шинж тэмдэг давамгай.
• Ирландад: Нойтон, чийглэг уур амьсгалаас хамаарч нойтон ханиалгах, хамар битүүрэх, уушгины үрэвсэлтэй төстэй шинж илүү гардаг.
Яагаад Монголын ханиадны эм тохиромжгүй байж болох вэ?
Монголын ханиадны эм нь голдуу хуурай ханиалгыг дарах, халуун буулгах зэрэгт зориулагдсан байдаг. Харин Ирландын нөхцөлд нойтон ханиалга, салст ялгаралт, уушгины хавсарсан үрэвсэл гэх мэт шинжүүдийг эмчлэх шаардлагатай болдог. Тиймээс буруу эм хэрэглэх нь өвчнийг улам хүндрүүлж болзошгүй.
🩺 Дараагийн удаад Ирланд дахь Монгол оюутнуудын Эрүүл мэнд ба Эмийн гарын авлага зөвлөгөө нийтлэлийг цувралаар оруулах болно.
1. Ирландад оюутнаар ирэхдээ эмийн цүнхэндээ юу багтаах вэ?
– Өдөр тутмын хэрэгцээнд тохирсон, эмчийн санал болгодог, аюулгүй, зайлшгүй авчрах зүйлсийн жагсаалт.
2. Гаалийн дүрэм: Монгол эмийг хэрхэн зөв авчрах вэ?
– Ирланд руу эм авч явахад мөрдөх хууль, дүрэм, эмнэлгийн бичиг баримт, хэмжээнүүдийн талаар зааварчилгаа.
3. GP /General Practitioner/-д (ерөнхий эмч) хэрхэн бүртгүүлж, оюутны эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн ашиглах вэ?
– Хувийн эмчид бүртгүүлэх, коллежийн болон улсын эрүүл мэндийн үйлчилгээ авах алхам алхмаар заавар.
4. Эрүүл мэндийн даатгал яг яаж ажилладаг вэ?
– Оюутны эрүүл мэндийн даатгал юуг хамардаг, яаж ашиглах, яаралтай үед яах талаар хялбар тайлбар.





Comments