Гадаадад буй монгол иргэдийг хамарсан дадлагажих хөтөлбөрийн судалгаа эхэлжээ
- Mongolian Students Ireland
- Apr 17
- 1 min read

Гадаадад суралцаж, ажиллаж буй монгол иргэдийг Монгол Улсад богино хугацаанд ажиллаж, дадлагажуулах боломжийг судлах зорилготой судалгаа эхэлжээ.
Уг судалгааг Монгол дахь International Organization for Migration (ОУШХБ) ОУШХБ-ын Хөгжлийн сантай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оюутан болон мэргэжилтнүүдэд чиглэсэн хоёр төрлийн хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл цуглуулж байгаа аж.
Судалгаанд бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж буй оюутнууд хамрагдах боломжтой. Харин мэргэжилтний ангилалд удирдах албан тушаалтан, шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, боловсрол, мэдээлэл, харилцаа холбоо, хууль эрх зүй зэрэг салбарын мэргэжилтнүүд, мөн техникч болон туслах мэргэжилтнүүдийг хамруулж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү судалгаагаар гадаадад байгаа монгол иргэдийн эх орондоо богино хугацаанд ажиллах, дадлагажих сонирхол, боломж, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохыг зорьж байгаа бөгөөд цаашид хэрэгжих боломжит хөтөлбөрүүдийн чиглэлийг тодорхойлоход ашиглах юм байна.
👉 Судалгаанд оролцох линк:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfWxN2OXtF8ruFB09GuRT1T7qf4BpLz6cQ9ti5sLKBNu8dnqw/viewform





Comments