Европын холбооны шинэ журам: Ирланд дахь Монголчуудын амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ?
- Mongolian Students Ireland
- Jan 2
- 3 min read
ЕХ шинэ бодлогын ерөнхий агуулга
Европын холбооны орнууд гадаадын иргэдийг хүлээн авах, хилээр нэвтрүүлэх болон орогнол хүсэгчдийн үйл явцыг бүхэлд нь шинэчлэх тухай санал хураалтыг өнгөрсөн 5 дугаар сард болсон. Санал хураалтад Унгар болон Польш улс эсрэг санал өгсөн бол Дани болон Ирланд улс санал хураалтанд оролцоогүй. Гэсэн хэдий ч олонхийн саналаар дэмжигдсэн юм.
Сүүлд Ирланд улс 10 зүйл заалтын 7 нь хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзсэн.
Энэхүү шинэ систем нь ЕХ даяар нэг стандарт хэрэгжүүлэх, орогнолын хүсэлтүүдийг илүү хурдан шийдэх, шаардлага хангасангүй гэж үзсэн хүмүүсийг түргэн буцаах зорилготой. Энэ өөрчлөлтүүдэд Ирланд улс нэгдсэн тул тус улсад амьдарч буй Монгол иргэдийн хувьд тодорхой нөлөөлөл үзүүлэх төлөвтэй байна.
/EU Council signs off on migration and asylum pact while Ireland and Denmark do not vote - Gript https://gript.ie/eu-council-signs-off-on-migration.../....
Ирланд улсад нөлөөлөх шинэ журам
Шинэ дүрмийн дагуу иргэд хилээр нэвтрэх үедээ илүү нарийн шалгалт, баримт бичгийн нягт үзлэг, зарим тохиолдолд түр саатуулах нөхцөлтэй тулгарах боломжтой. Ирланд нь өмнө нь ийм төрлийн саатуулах үйл ажиллагааг маш бага ашигладаг байсан бол одоо ЕХ-ны нэгдсэн шаардлагыг дагаж мөрдөх хэрэгтэй болно. Мөн ЕХ “аюулгүй гарал үүслийн орнууд” гэсэн ангиллаа тэлж байгаа бөгөөд ийм орноос ирсэн хүмүүсийн орогнол хүсэлтийг богино хугацаанд татгалзах боломжтой болно. Монгол улсын хувьд аюулгүй гарал үүслийн оронд багтдаг тул, орогнолтой холбоотой хуулийн чангатгал бидний хувьд нээх шууд нөлөөлөөд байхгүй л болов уу! Юутай ч орогнол хүсэгчдийн хувьд шалгуур улам өндөр болно.
Хууль ёсны статусаа алдсан иргэдийн нөхцөл байдал? /Хичээлээ хаяад харласан!, ажлын визээ сунгаж чадаагүй иргэд/
Визийн хугацаа дууссан, татгалзсан шийдвэртэй болсон эсвэл статусаа тодорхой батлах боломжгүй болсон иргэдийн хувьд шинэ журам илүү эрсдэл дагуулж байна. ЕХ ийм хүмүүст буцаах ажиллагааг түргэвчлэх, шаардлагатай бол ЕХ-ны гадуур байрлах тусгай төвд тодорхой хугацаанд байрлуулах боломжийг нээж байгаа. Энэ нь хууль ёсны статусаа баталгаажуулаагүй хүмүүст илүү хайрцаглагдсан нөхцөл үүсэх нь ээ гэсэн үг.
Ирланд хүнтэй гэр бүл болсон эсвэл Монгол гэр бүлүүд үр хүүхэд ах дүүсээ авчрахад асуудал чангарах уу?
Тийм. Гэр бүлийн нэгдлийн журам буюу Монголд байгаа гэр бүлээ Ирланд руу дуудах хүсэлтэд шинэ, илүү өндөр шаардлагууд тавигдаж эхэлж байна. Одоогоос илүү тогтвортой орлого, хангалттай орон байр, санхүүгийн чадамжийг үнэн зөв нотлох шаардлагатай болно. Энэ нь олон Монгол гэр бүлд бодит хүндрэл учруулж болзошгүй гэсэн үг.
Иргэншил хүсэгчдэд тавих шинэ шаардлагууд?
Ирландын иргэн болохыг хүсдэг Монгол иргэдийн хувьд ч мөн өөрчлөлт гарч магадгүй байна. Өмнө нь орогнолын статустай хүн гурван жилийн дараа иргэншил хүсэх болзолтой байсан бол шинэ журам хэрэгжвэл энэ хугацаа тав хүртэл жилээр уртасч мэднэ. Үүнээс гадна иргэншил хүсэхэд шаардах бичиг баримт, шалгуур нэмэгдэх боломжтой байгаа нь ирээдүйд иргэн болох хүсэлтэй хүмүүст илүү удаан хүлээлт, илүү өргөн баримт бүрдүүлэлт шаардана гэсэн үг.
Ирээдүйд хэрэгжих хугацаа ба боломжит өөрчлөлтүүд?
Шинэ ЕХ журам бүрэн хүчин төгөлдөр болох хугацаа нь 2026 оны дунд үе гэж тооцогдож байгаа ч Ирланд улс хэрэгжилтийн зарим хэсгийг өөрийн онцлогт нийцүүлэн өөрчлөх боломжтой хэвээр байна. Ирландын парламентын зарим бүлэг энэ багцын тодорхой заалтуудыг хүний эрхийн үүднээс эргэлзээтэй гэж үзэж, бүрэн хэрэгжүүлэхгүй байхыг санал болгож байгаа тул эцсийн дүр зураг одоохондоо бүрэн баттай болоогүй байна.

Дахин хэлэхэд: Энэ бүх өөрчлөлтүүдийг нэгтгэн хэлэхэд Европын холбоо гадаадын иргэдийн асуудлыг илүү нягт хянах, орогнолын хүсэлтийг шуурхай шийдэх, хууль бус эсвэл баталгаагүй статустай иргэдтэй холбоотой зохицуулалтыг чангатгах чиглэл барьж байна. Монголчуудын хувьд орогнол хүсэх, гэр бүлээ дуудах, иргэншил хүсэх, виз сунгуулах зэрэгт илүү өндөр шалгуур тулгарах эрсдэлтэй.
Гэсэн хэдий ч Ирланд улс дотоодын онцлог нөхцөл ба хүний эрхийн асуудлыг харгалзан үзэж, хэрэгжилтийг тодорхой хэмжээнд зөөлрүүлэх боломжтой тул бүх зүйл бүрэн шийдэгдээгүй болохыг ойлгох нь чухал.






Comments