top of page

Ирланд дахь оюутны даатгал: Жишээн дээр тайлбарлая!

Ирланд улсад суралцаж буй ЕХ-ны бус орны оюутнуудад оюутны эмнэлгийн даатгал заавал хэрэгтэй. Энэ нь өдөр тутмын эмчид үзүүлэх болон өмнөх өвчнийг (chronic illness) даахгүй, харин гэнэтийн осол, яаралтай эмчилгээ, өндөр өртөгтэй эмнэлгийн зардлаас хамгаалдаг.

Ирланд дахь оюутны даатгал нь өдөр тутмын жижиг эмчилгээний даатгал биш. Харин гэнэтийн осол, хүнд өвчний үед оюутныг өндөр зардлаас хамгаалдаг санхүүгийн баталгаа юм. Та ердөө €100 төлөөд үлдсэн хэдэн мянган еврогийн

зардлыг даатгал хариуцна.


Доорх жишээнүүдийг харснаар даатгал хэрхэн ажилладаг нь ойлгомжтой болно. (Өөрт байгаа даатгалын гэрээнээс жишээ авсан болно!!!)


Хамрах хүрээ

Эмнэлгийн зардал: €2,500,000 хүртэл

Түргэн тусламж, эмнэлгийн машин, сувилагчийн үйлчилгээ

Шүдний яаралтай тусламж (ослоор гэмтсэн үед €500 хүртэл)

Гуравдагч этгээдийн өмнө хариуцлага (Personal Liability) – €5,000,000 хүртэл

Эх оронд буцаах (medical repatriation) зардлыг бүрэн даана

Осол гэмтлийн нөхөн төлбөр (€5,000–€10,000 хүртэл)

Анхаарах зүйл: Нэг бүрийн нэхэмжлэлд оюутан €100-ийг өөрөө төлнө (excess).



Бодит жишээнүүд


1. Хөл хугарах (спортын осол)

Эмнэлгийн зардал: €8,000

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €7,900


2. Шүд унах (ослоор)

Эмчилгээний зардал: €450

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €350


3. Халуураад эмнэлэгт хэвтэх (пневмони)

Эмнэлгийн зардал: €3,500

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €3,400


4. Автобусны буудал дээр хүнийг мөргөж гэмтээх (Personal Liability)

Хохирлын дүн: €12,000

Даатгал бүгдийг нь даана (та €100 төлөхгүй)


5. Жирэмсний хүндрэл

Эмнэлгийн зардал: €4,200

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €4,100


6. Эх оронд буцаах (Medical Repatriation)

Нислэг болон эмнэлгийн нийт зардал: €25,000

Даатгал бүгдийг нь даана (та €100 төлнө).


7. Ажил дээрээ гэмтэх

Part-time ажил хийж байгаад гарын хуруугаа гэмтээв.

Энэ нь оюутны даатгалд хамрагдахгүй, харин ажил олгогчийн даатгал (Employer’s Liability Insurance) хариуцна.


8. Гудамжинд осолд орох

Автобусны ослоор гэмтэв.

Эмнэлгийн зардал: €6,000

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €5,900


9. Гал тогоонд түлэгдэх

Эмнэлгийн зардал: €2,200

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €2,100


10. Нислэг хойшлогдох

Эмнэлгийн шалтгаанаар Монгол руу буцах нислэгээ цуцлав.

Шинэ нислэг, эмнэлгийн тусламжийн зардлыг даатгал бүрэн даана (та €100 төлнө).


11. Найзынхаа эд зүйлсийг эвдэх (Personal Liability)

Найзынхаа зөөврийн компьютерыг санамсаргүй эвдэв.

Хохирол: €900

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €800


12. Спортын бэртэл

Сагсан бөмбөг тоглож байгаад өвдгөө мултлав.

Эмнэлгийн зардал: €1,800

Та төлөх дүн: €100

Даатгал төлөх дүн: €1,700


Хамрагдахгүй тохиолдлууд

Урьд оношлогдсон өвчин (чихрийн шижин, зүрхний өвчин гэх мэт)

COVID-19

Өдөр тутмын эмийн зардал

Гоо сайхны эмчилгээ

Эрсдэлтэй спорт (уулын авиралт, лицензгүй мотоцикл гэх мэт)

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page