top of page

Ирланд дахь хэлний сургуулиудын мөнгө буцаалтын асуудал: Монгол оюутнууд ч олноороо хохирч байна

Ирландын үндэсний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл RTÉ англи хэлний сургуулиуд олон улсын оюутнуудад сургалтын төлбөрийг хугацаанд нь буцаан олгохгүй байгаа талаар онцлон мэдээлжээ. Тус сурвалжлагад хэд хэдэн сургуулийн нэр дурдагдсан бөгөөд виз нь татгалзсан болон сургалтаа эхлүүлж чадаагүй оюутнууд хэдэн сар, зарим нь жил шахам мөнгөө хүлээж байгаа талаар өгүүлсэн байна.



Энэ асуудал Монгол оюутнуудын хувьд ч бодит хүндрэл болоод байгааг Ирланд дахь Монгол Оюутаны Холбоод ирж буй гомдол, хүсэлтүүд харуулж байна. Ялангуяа NED College болон Limerick Language Centre зэрэг сургуулиудаас сургалтын төлбөрийн буцаан олголтоо авч чадахгүй удааширсан талаар олон оюутан хандаж байгаа аж.


RTÉ-ийн мэдээлснээр, "Хөгжиж буй орнуудын хэдэн арван залуу мөнгөө алдах эрсдэлд орсон байна, учир нь Ирландийн Англи хэлний сургуулиуд тэдэнд өгөх ёстой мөнгөө буцааж өгөөгүй байна. Олон улсын оюутнуудын Ирландийн зөвлөл (ICOS) визний хүсэлт нь татгалзагдсаны дараа сургалтын урьдчилгаа төлбөрөө буцааж авахад бэрхшээлтэй байгаа 10 сургуультай холбоотой өөр өөр улсын оюутануудаас бүрдсэн нийт 30 орчим тохиолдлын талаар мэдэж байгаагаа мэдэгдлээ" гэжээ. Irish Council for International Students (ICOS) байгууллага мэдэгдэхдээ нийтдээ €60,000 орчим евро суралцагчдад төлөгдөөгүй байж болзошгүйг онцолсон байна. Түүнчлэн RTE-ийн сурвалжилгад нэгэн оюутан Limerick xотын коллежоос €2,810 евро буцаан авах гэж 10 сар орчим хөөцөлдөж буйгаа ярьсан байна/Lorena Prasca Ramirez, from Colombia/. Мөн олон улсын бусад суралцагчид ч ижил нөхцөл байдалд орсон талаар дурдсан байна.


Мөн Ирландын дүрмийн дагуу ЕХ-ны бус улсын оюутан виз мэдүүлэхийн өмнө сургалтын төлбөрөө төлдөг бөгөөд виз татгалзсан тохиолдолд төлбөрийг 20 ажлын өдрийн дотор буцаах ёстой байдаг. Гэвч бодит байдал дээр зарим сургуулиуд энэ хугацааг мөрдөхгүй байна гэж шүүмжлэл гарчээ.


Монгол оюутнуудад өгөх анхааруулга


Ирланд руу хэлний болон дээд боловсролын зорилгоор суралцахаар төлөвлөж буй иргэд дараах зүйлсийг заавал нягтлах шаардлагатай байна. Үүнд:


  • Сургуулийн refund policy буюу мөнгө буцаалтын журам

  • Виз татгалзсан үед буцаах нөхцөл

  • Сургуулийн албан ёсны бүртгэл, зөвшөөрөл

  • Төлбөр шилжүүлсэн баримт, гэрээгээ хадгалах

  • Agent болон сургуулийн хариуцлагын заагийг тодорхой болгох


Олон улсын оюутнуудад чиглэсэн энэ төрлийн удаашрал нь Ирландын боловсролын салбарын нэр хүндэд нөлөөлж болзошгүйг салбарынхан анхааруулсан байна. Хэдэн мянган еврогоо хүлээж буй оюутнуудын дунд Монгол иргэд ч цөөнгүй байгаа нь асуудал зөвхөн нэг улсынх биш болсныг харуулж байна.


Хэрэв та адилхан асуудалтай байгаа бол дараах судалгаанд хамрагдан уу!

Бид нэгдсэн дата, бодит тоон мэдээлэлтэй болсноор асуудлаа илүү хүчтэйгээр дэвшүүлж, холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэх боломж нэмэгдэх юм.


Энэхүү судалгааны зорилго нь:

  • Ирландын аль сургуульд

  • Хэчнээн иргэн өртсөн

  • Ямар хэмжээний санхүүгийн эрсдэл үүссэнийг бодит өгөгдөлд тулгуурлан тогтоох

  • Оюутнуудын эрх ашгийг хамгаалах

  • Цаашдын бодлогын түвшний хэлэлцүүлэгт ашиглахад оршино

Судалгаанд оролцох

Google Form линк:🔗 https://forms.gle/fbLAY2pgiRDQTTKu7

Судалгаа бөглөхөд ойролцоогоор 3–5 минут зарцуулагдана.

Та оролцсоноор:

  • Бусад оюутнууд ижил эрсдэлд орохоос сэргийлэх

  • Бодит нотолгоонд суурилсан асуудал дэвшүүлэх

  • Оюутнуудын эрх ашгийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах боломжтой

Судалгааг илүү олон хүнд хүргэхийн тулд хуваалцаж дэмжихийг хүсье.


 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page