top of page

Ирланд дахь Монголчууд Өргөмжит консултай боллоо

Өргөмжит консул байхгүй хэсэг хугацааны дараа Монгол Улс Ирланд дахь орон нутгийн дипломат төлөөллөө дахин бүрдүүллээ.

Өргөмжит консул нь бичиг баримт олгодог үйлчилгээний байгууллага биш, харин иргэдэд хамгийн ойр анхны хандалтын цэг болж, Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудтай холбож өгдөг дипломат төлөөлөгч юм.

Монгол Улсаас Ирланд Улсад суух Өргөмжит консулаар Кэтрин Хини томилогдож, 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр үүрэгт ажилдаа албан ёсоор орлоо. Энэ хүрээнд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд Б.Энхсүх түүнийг Лондон хотноо хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Кэтрин Хини нь Ирланд Улсын иргэн бөгөөд олон нийттэй харилцах салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай. Тэрээр 2023 оноос хойш өөрийн зөвлөх үйлчилгээний компаниа байгуулан ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Ирландын Үйлдвэр, худалдаа, хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хүрээнд Компанийн нийгмийн хариуцлагын (CSR) форумын дарга, National Museum of Ireland-ийн ТУЗ-ийн дарга, мөн Citizens Information Board-ийн даргаар ажиллаж байна.

Мөн тэрээр 2025 онд ардчиллыг бэхжүүлэх, төр–иргэний итгэлцлийг нэмэгдүүлэх зорилготой CaraDem төрийн бус байгууллагыг хамтран үүсгэн байгуулсан байна.

Өргөмжит консул нь бичиг баримт олгодог үйлчилгээний байгууллага биш, харин иргэдэд хамгийн ойр анхны хандалтын цэг болж, Элчин сайдын яам болон холбогдох байгууллагуудтай холбож өгдөг дипломат төлөөлөгч юм. Энэ утгаараа тухайн улсад байнга суугаа элчин сайдын яамыг орлохгүй боловч консулын үйлчилгээтэй холбоотой анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Лондон дахь Монгол Улсын Элчин сайдын яам-тай холбох, мөн бизнес, соёл, боловсролын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг.

Монгол Улс, Ирланд Улс 1998 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хүн амын хэмжээ, геополитикийн байршил, ардчилсан үнэт зүйл зэрэг олон талаар ижил төстэй орнууд юм. Хоёр улсын хооронд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжтой гэж үздэг.

Сүүлийн жилүүдэд Ирланд Улсад сурч, ажиллаж буй монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж, одоогоор 5000 гаруй иргэн оршин сууж байна. Иймд Өргөмжит консулын томилгоо нь Монгол Улсын иргэдэд газар дээр нь дэмжлэг үзүүлэх, хоёр улсын харилцааг бодит агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой алхам болж байна.

Шинээр томилогдсон Өргөмжит консул Кэтрин Хини хоёр улсын харилцааг идэвхжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуй, ноос ноолуурын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх, соёл, боловсролын солилцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page