Ирланд Улс ажиллах зөвшөөрөлтэй мэргэжлүүдийн жагсаалтыг шинэчлэхээр олоннийтийн санал авч эхэллээ
- Mongolian Students Ireland
- Jul 23, 2025
- 2 min read

Санал өгөх хугацаа: 2025 оны 9-р сарын 19 хүртэл
Сүүлийн шинэчлэл 2023 онд хийгдсэн бөгөөд үүний үр дүнд 11 шинэ мэргэжил чухал ур чадвартай мэргэжлүүдийн жагсаалтад нэмэгдэж, 32 мэргэжил ерөнхий ажиллах зөвшөөрөл авах боломжтой болсон юм. Ирландын Засгийн газар 2025 оны 7-р сарын 22-ны өдөр ажиллах зөвшөөрөлтэй холбоотой мэргэжлүүдийн жагсаалтыг шинэчлэх олон нийтийн зөвлөлдөх үйл явцыг албан ёсоор зарлалаа. Энэхүү үйл явц нь гадаадын иргэдийн ажиллах боломжийг тодорхойлдог "Ажиллах Зөвшөөрөлтэй Мэргэжлүүдийн Жагсаалт"-д өөрчлөлт оруулахад иргэд, байгууллагуудын санал бодлыг тусгах зорилготой.
Ямар жагсаалтууд шинэчлэгдэх вэ?
1. Critical Skills Occupations List (Чухал ур чадвартай мэргэжлүүдийн жагсаалт)
Энэ жагсаалтад багтсан мэргэжлүүдэд Ирланд болон Европын эдийн засгийн бүсэд (EEA) эрэлттэй, боловсон хүчний хомсдолтой гэж үздэг. Жишээлбэл:
Анагаах ухаан
Мэдээллийн технологи (ICT)
Шинжлэх ухаан
Санхүү, бизнес
2. Ineligible Occupations List (Зөвшөөрөл олгохгүй мэргэжлүүдийн жагсаалт) Эдгээр мэргэжлийн хувьд Ирландын дотоодын хөдөлмөрийн зах зээлд хангалттай ажиллах хүч байгаа тул гадаадын иргэнд ажиллах зөвшөөрөл олгодоггүй.
Засгийн газрын байр суурь:
Ажил, аж үйлдвэр, аялал жуулчлалын сайд Питер Бёрк:
“Ирланд улс бүтэн хөдөлмөр эрхлэлтийн түвшинд хүрээд байгаа энэ үед (2.81 сая хүн ажилтай, 90,000 шинэ ажлын байр 1 жилийн дотор нэмэгдсэн) гадаадын мэргэжилтнүүдийг оролцуулан хөдөлмөрийн хомсдлыг нөхөх уян хатан тогтолцоо маш чухал.”
Жижиг бизнес, худалдаа, хөдөлмөр хариуцсан сайд Алан Диллон:
“Хэрэв ажил олгогч эсвэл сонирхсон талууд тодорхой мэргэжлийг ажиллах зөвшөөрөлтэй болгох ёстой гэж үзэж байвал эсвэл чухал ур чадварын жагсаалтад оруулах шаардлагатай гэж бодож байвал, одоо санал бодлоо хуваалцах боломж нь нээгдлээ.”
Монгол иргэд яагаад оролцох хэрэгтэй вэ?
Та Ирландад ажиллах, төгсөөд үлдэх сонирхолтой бол таны мэргэжил аль жагсаалтад багтах нь амьдрал, карьерт тань шууд нөлөөлнө.
Хэрэв жагсаалтаас хасагдвал мэргэжлээр гадаадын иргэн ажиллах боломжгүй болдог.
Тиймээс монгол оюутнууд, төгсөгчид, ажил хайгч иргэд энэ үйл явцад идэвхтэй оролцох нь өөрийн эрх ашгаа хамгаалах нэг хэлбэр юм.
Санал хэрхэн өгөх вэ? – Алхам алхмаар заавар
1. Санал хүлээн авах хуудсанд нэвтрэх
2. “Make a Submission” буюу “Санал илгээх” хэсэг рүү орно.
3. Онлайн маягт бөглөнө:
Та хэн бэ? (оюутан, ажил олгогч, холбоо гэх мэт)
Ямар мэргэжилд өөрчлөлт оруулах саналтай байна вэ?
Яагаад уг мэргэжлийг нэмэх/хасах шаардлагатай гэж үзэж байгаа тухай үндэслэл.
4. Илгээх товч дарж санал илгээнэ.
Санал хураалт 2025 оны 9-р сарын 19 хүртэл нээлттэй байна.
Жишээ санал (оюутны хувьд):
“Би Ирландын их сургуульд Data Analytics чиглэлээр суралцаж байна. Ирээдүйд Ирландад ажиллах сонирхолтой. Энэхүү салбарт чадварлаг боловсон хүчин дутагдалтай байгаа нь олон ажлын зар дээр харагддаг. Тиймээс Data Analyst мэргэжлийг Critical Skills жагсаалтад хэвээр үлдээх буюу нэмэх нь зүйтэй.”
Монголчуудын оролцоо нь бидний дуу хоолойг Ирландын хөдөлмөрийн бодлогод тусгах ховор боломж юм. Ирланд улсад ажиллах хүсэлтэй хэн бүхэнд энэхүү санал хураалт чухал үүрэгтэй. Оюутан, төгсөгч, ажил хайгч хэн боловч өөрийн дуу хоолойг хүргээрэй.
Санал өгөх линк дахин:
How to make a submission
You can submit your observations via the online form linked below.
Access the form here: Review of the Occupations Lists Public Consultation 2025
All submissions must be received by 5pm on 19 September 2025.
If you have questions or require assistance, contact us at us at EMPU@enterprise.gov.ie





Comments