Ирландад тэтгэлэгт суралцах гол боломжууд: Засгийн газрын болон их сургуулийн тэтгэлгүүд
- Mongolian Students Ireland
- Jan 20
- 1 min read

Өмнөх нийтлэлээр бид Ирландад тэтгэлэгт хамрагдахад анхаарах суурь ойлголтуудыг танилцуулсан. Харин энэхүү удаагийн нийтлэлээр Монгол оюутан, залуучуудын хамгийн их сонирхдог Ирландын Засгийн газрын болон их сургуулийн тэтгэлгийн боломжуудын ерөнхий тоймыг хүргэж байна.
Ирландын Засгийн газрын тэтгэлэг (GOI-IES)
Ирландын Засгийн газрын олон улсын боловсролын тэтгэлэг (Government of Ireland – International Education Scholarship, GOI-IES) нь Ирланд Улсаас жил бүр олгодог, хамгийн нэр хүндтэй тэтгэлгүүдийн нэг юм. Энэхүү тэтгэлэг нь бакалаврын дараах түвшин буюу ихэвчлэн магистр, докторын оюутнуудад зориулагдсан бөгөөд дэлхийн олон орны шилдэг, идэвхтэй залуучуудыг дэмжих зорилготой.
GOI тэтгэлэг нь:
Сургалтын төлбөрийг (их сургуультай хамтран) хариуцах
Нэг жилийн хугацаанд амьжиргааны тэтгэлэг олгох
Ирланд улсад суралцах албан ёсны статус, нэр хүндтэй боломжийг бүрдүүлэх
гэдгээрээ онцлог. Гэхдээ энэхүү тэтгэлэг нь өндөр өрсөлдөөнтэй тул зөвхөн сурлагын амжилтаас гадна манлайлал, нийгмийн оролцоо, ирээдүйн тодорхой зорилгыг маш чухалчлан үнэлдэг. 2026-GOI-IES-Call-Document.pdf
Ирландын их сургуулиудын тэтгэлгүүд
Ирландын ихэнх их, дээд сургуулиуд олон улсын оюутнуудад зориулсан өөрийн дотоод тэтгэлгийн сангуудтай байдаг. Эдгээр тэтгэлгүүд нь:
Merit-based (сурлагын амжилтад суурилсан)
Global / International Scholarships
Faculty буюу мэргэжлийн чиглэлийн тэтгэлэг
Судалгааны (Research / PhD) санхүүжилт
гэсэн хэлбэрүүдтэй байж болно.
Их сургуулийн тэтгэлгүүдийн давуу тал нь GOI-оос илүү олон, харьцангуй уян хатан нөхцөлтэй байдагт оршино. Гэхдээ ихэнх тохиолдолд эдгээр тэтгэлэгт хамрагдахын тулд тухайн сургуульд аль хэдийн тэнцсэн байх шаардлагатай байдаг.
Аль тэтгэлэгт хэрхэн бэлдэх вэ?
Монгол оюутан, залуусын хувьд дараах стратеги үр дүнтэй байдаг:
Эхлээд их сургууль болон дотоод тэтгэлгүүдэд анхаарах
Үүний зэрэгцээ GOI зэрэг томоохон тэтгэлэгт зорилго тавих
Нэг тэтгэлэгт найдах бус, олон боломжид зэрэг бэлтгэх
Их сургуулийн тэтгэлэг нь эхний санхүүгийн дэмжлэг болж өгч, улмаар GOI зэрэг улсын хэмжээний тэтгэлэгт өргөдөл гаргахад туршлага болдог.





Comments