top of page

Ирландын засгийн газар өөрийн хүсэлтээр эх оронруугаа буцахад 10,000€ хүртэл дэмжлэг үзүүлнэ

Ирландад орохнолын хүсэлт өгөөд, шийдвэрээ хүлээж байгаа Гадаадын иргэд хэрэв энэ хугацаандаа санаагаа өөрчилж эх орондоо сайн дураар буцахаар болвол, Ирландын Засгийн газраас мөнгөн дэмжлэг авах боломжтой боллоо.


Хувь хүн – 2,500 евро

Гэр бүл / хос – 10,000 евро хүртэл


Гэхдээ энэ боломж зөвхөн 2025 оны 9-р сарын 28-наас өмнө хүсэлт өгсөн хүмүүст хамаарна. Харин орогнолын хүсэлт огт өгөөгүй эсвэл дээрх хугацаанаас хойш шинээр хүсэлт гаргасан бол энэ дэмжлэгт хамрагдахгүй юм байна.


Өмнө нь хувь хүн 1,200 евро, гэр бүл 2,000 евро авдаг байсан бол шинэ журамд зааснаар дэмжлэгийн хэмжээ ийнхүү өсчээ.


Энэ дэмжлэг нь нэг удаа олгогдох бөгөөд эх орондоо очоод амьдралаа шинээр эхлүүлэх, боловсрол эзэмших эсвэл жижиг бизнес эхлүүлэхэд ашиглаж болох юм гэж онцолсон байна.


Хэн хамрагдах боломжгүй вэ?

• Орогнолын хүсэлт огт өгөөгүй хүмүүс

• 2025 оны 9-р сарын 28-наас хойш шинээр хүсэлт гаргасан хүмүүс

• Ирландад гэмт хэрэгт холбогдсон эсвэл хууль зөрчсөн түүхтэй хүмүүс

Эдгээр тохиолдолд сайн дураар буцсан ч Засгийн газар санхүүгийн дэмжлэг олгохоос татгалзах эрхтэй гэсэн байна.


Статистик


2025 оны 9-р сарын 19-ний байдлаар нийт 1,159 хүн Ирландаас сайн дураар буцсан нь өнгөрсөн жилээс 129%-иар өссөн байна.


Хууль зүйн яамны төлөөлөгч хэлэхдээ:

“Олон улсын хамгаалалтын системийн гол зорилго бол дайн, хавчлагаас зугтсан хүмүүст хамгаалалт үзүүлэх явдал. Энэ шинэ арга хэмжээ нь эрсдэлгүй хүмүүсийг системээс гарахад туслах зорилготой.”


Жич: Хэрэв та орогнолын шийдвэрээ хүлээж байгаа монгол хүн бол, энэ хугацаа тодорхойгүй, сэтгэл зүйн хувьд хэцүү санагдаж байж мэднэ. Мэдээж хүн бүрт тохирох шийдэл биш. Гэхдээ буцах нь танд илүү зөв алхам гэж бодогдож байвал, энэ дэмжлэгийг ашиглах нь ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалт байж мэднэ.


Эх сурвалж: The Journal – “Families seeking asylum to be offered up to €10,000 to drop claims and leave the State” (27 September 2025)




 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page