top of page

Нийтийн тээвэрт зорчихдоо аюулгүй байдлаа хамгаалаарай

Сүүлийн үед нийтийн тээврийн хэрэгсэл дээр зорчигчдын эсрэг ёс бус, түрэмгий авир нэмэгдэж байгаа талаар мэдээлэл гарсаар байна. Ирландын автобус, галт тэрэг, трамвайд зорчих оюутнуудын хувьд аюулгүй байдлаа хамгаалж, зөв үед тусламж хүсэх нь хамгийн чухал. Энэ нийтлэлд бид Дублин автобус, Irish Rail, болон Luas-д хэрхэн мэдээлэх, ямар дугаар руу холбогдох, мөн аюултай нөхцөлд юу хийх ёстой талаар зөвлөгөө өглөө.

RTÉ News-ийн мэдээлснээр Дублин автобусны шугамд гарч буй ёс бус, түрэмгий үйлдлүүд (anti-social behaviour) ноцтой асуудал хэвээр байна.

Өнгөрсөн жил компанийн зүгээс зарим чиглэлд аюулгүй байдлын хамгаалагч ажиллуулж эхэлсэн ч жолооч болон зорчигчид заналхийлэл, доромжлол, хүчирхийлэлтэй тулгарах тохиолдол байсаар байгаа аж.

Дублин автобус компанийн зүгээс илүү аюулгүй, найдвартай зорчих орчныг бүрдүүлэх чиглэлээр нэмэлт арга хэмжээ авч байгаа ч энэ асуудал бүрэн шийдэгдээгүй байна.

Статистик мэдээлэл

• Дублин автобусны сүлжээнд гарч буй ёс бус үйлдлийн тоо 2019 оноос хойш давхар нэмэгдсэн: 2019 онд ойролцоогоор 494 удаа, 2024 онд 1,053 удаа бүртгэгджээ.

• Энэ хугацаанд компани ойролцоогоор 159 сая зорчигчийн аялал хариуцсан бөгөөд тоо нь нийт зорчигчийн тоотой харьцуулахад бага ч гэсэн ямар ч тохиолдол хүлцэх боломжгүй гэж мэдэгджээ.

• Тодорхой нэг тохиолдол: 13 дугаартай автобусны жолоочийг Mountjoy Square орчимд сэжигтэй буугаар заналхийлсэн тохиолдол гарчээ.

Нөхцөл байдал даамжирч, тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотоогоор холбогдох байгуулагууд дараах арга хэмжээг авахаар ажиллаж байгааг RTÉ News-ийн мэдээнд онцолсон байна. Жишээбэл:

2024 оны 10 сард Дублин автобус компани “Safer Journey Teams” буюу хөдөлгөөнт аюулгүй байдлын багийг танилцуулсан. Эдгээр багууд нь аюултай шугам, цаг үеийг тодорхойлж хамгаалалт үүсгэх зорилготой боловч хангалтгүй байна гэж үзэж, Дублин автобус компани нийтийн тээврийн тусгай цагдаагийн эсвэл аюулгүй байдлын хүчний байгууллага байгуулахыг дэмжих. Тээврийн ажилчдын холбоо SIPTU мөн ийм төрлийн тусгай цагдаагийн алба байгуулахыг шаардаж байгаа гэнэ.

“Ёс бус (anti-social)” үйлдэл гэж юу вэ?

Доорх үйлдлүүд үүнд хамаарна:

• Хашгирч, бусдыг айлгах, доромжлох

• Автобус, галт тэрэг, эсвэл трамвайны эд зүйлсийг эвдэх

• Зорчигчийг дарамтлах, айлган сүрдүүлэх

• Согтуу, түрэмгий авир гаргах

• Тасалбар төлөхөөс татгалзах, хулгай хийх

Хэрвээ та ийм нөхцөл байдалтай тулгарвал

1. Тайвнаар хандаж, маргаан битгий үүсгээрэй

Хариу уурлах, муудалцахаас зайлсхий. Боломжтой бол тухайн хүнээс холд.

2. Жолоочид нэн даруй мэдэгдээрэй

“Passenger Alarm” товчлуурыг дарж эсвэл жолоочид шууд хэлж болно.

Жолооч нь Дублин автобусын хяналтын төвтэй холбогдож, Гарда (цагдаа)-д мэдээлэх боломжтой.

3. Аюулгүй газар шилжээрэй

Боломжтой бол жолоочийн ойролцоо эсвэл бусад зорчигчдын дунд суу.

Хэрвээ аюултай санагдвал гэрэлтэй, хүнтэй буудал дээр бууж, тусламж хүс.

4. Гарда (цагдаа)-д хандана уу

o Яаралтай тохиолдолд 999 эсвэл 112 руу залга.

o Яаралгүй асуудал бол өөрийн байрлаж буй газрын Гарда станцад очиж мэдэгдээрэй.

Irish Rail (Галт тэрэг)

• Галт тэрэгний кэрриж (carriage) бүрт өвөрмөц дөрвөн оронтой дугаар байдаг (жишээ: 8203, 2213).

• Дугаарыг дараах газруудад харж болно:

o Галт тэргийн дотор: хаалганы дээгүүр, кэррижийн төгсгөлд, эсвэл яаралтай гарцны тэмдэглэгээний дэргэд

o Галт тэргийн гадна: хаалганы ойролцоо талд хэвлэгдсэн байдаг

• Асуудал мэдээлэхдээ текст илгээгээрэй:

 TRAIN [кэрриж дугаар] [асуудлын товч тайлбар] → 51444

 Жишээ:

TRAIN 8203 group shouting loudly near door

(кэрриж 8203, хаалганы ойролцоо бүлэг хүмүүс чангаар хашгирч байна)


 LUAS (Трамвай)

• Трамвай бүрт автомашины дугаар байдаг (жишээ: 3012, 4019).

• Дугаарыг дараах газруудад харж болно:

o Хаалганы дээгүүр байрлах жижиг цагаан эсвэл мөнгөн самбар (дотор болон гадна)

o Цонхны ойролцоо байрлах мэдээллийн шошго, CCTV-ийн тэмдэглэгээ

• Асуудал мэдээлэхдээ текст эсвэл WhatsApp ашиглана уу:

 LUAS [трамвай дугаар] [буудал/байршил] [асуудлын товч тайлбар]

o Текст: 51444

o WhatsApp: 087 055 5715

 Жишээ:

LUAS 3012 Heuston stop, drunk passenger threatening people

(трамвай 3012, Heuston буудалд согтуу зорчигч бусдад заналхийлж байна)

 Dublin Bus / Go-Ahead Ireland

• Автобусанд кэрриж дугаар байдаггүй, гэхдээ автобус бүрт флот/автомашины дугаар болон маршрут дугаар байдаг.

• Дугаарыг дараах газруудаас харна уу:

o Автобусны дотор: жолоочийн дээд талд эсвэл урд талын цонхны дэргэд

o Автобусны гадна: маршрут дугаар (жишээ: 46A, 13, 145) урд болон талд тод харагдана

• Асуудал мэдээлэхдээ дараах зүйлсийг оруулаарай:

o Маршрут дугаар

o Цаг болон байрлал

o Асуудлын тайлбар

 Жишээ:

Route 13, bus number 429, around 19:30 near O’Connell Street — passenger shouting and harassing others

(Маршрут 13, автобус 429, 19:30 орчим O’Connell гудамж, зорчигч бусдад доромжлол үзүүлж байна)


Хэрвээ та айдас, түгшүүр мэдэрч байвал Найз нөхөд, сургуулийнхаа оюутны зөвлөхтэй ярилцаарай.

Мөн Samaritans (үнэгүй утас 116 123) руу залгаж сэтгэл санааны дэмжлэг авч болно.

Ихэнх автобус, галт тэрэг, трамвайны аялал аюулгүй, найрсаг байдаг.

Хэрвээ ямар нэг зүйл тохиолдвол, өөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавиарай, дуугүй өнгөрөөх хэрэггүй. Таны мэдээлэл олон хүний аюулгүй зорчих орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page