top of page

Монголд эзэмшсэн дипломыг Ирланд хүлээн зөвшөөрдөг!!! ЯАЖ?


Хэрэв та Ирланд улсад суралцах, ажил хайх эсвэл мэргэжлээрээ ажиллах зорилготой бол гадаад улсад (Монгол эсвэл бусад оронд) авсан диплом, зэрэг (qualification)-ээ Ирландын боловсрол, хөдөлмөрийн системд ойлгомжтой байдлаар тайлбарлуулах шаардлагатай.

Учир нь Ирландын их сургууль, ажил олгогч байгууллага, мэргэжлийн холбоод гадаад улсын дипломыг тэр бүр шууд таньж мэдэхгүй байх тохиолдол элбэг. Үүнээс үүдэлтэйгээр монгол дипломыг Ирланд улсад хүлээн зөвшөөрдөггүй гэж буруу ойлголт зарим хүмүүст байдаг.

Тиймээс өөрийн диплом, боловсролын түвшинг Ирландын системтэй хэрхэн харьцуулж, үнэлүүлэх талаар урьдчилан мэдэж, зөв бэлтгэх нь таны суралцах болон ажилд орох боломжийг илүү хялбар болгоно.


1. Ирландын боловсролын систем: NFQ гэж юу вэ?

Ирландын боловсролын систем нь NFO (National Framework of Qualifications) гэж нэрлэгддэг гүйцэтгэлийн систем-ээр ажилладаг. Энэ систем нь 1-ээс 10 хүртэлх түвшингээр боловсролын зэрэг диплом, мэргэжлийг ангилдаг.

Жишээ:

Бакалаврын зэрэг = NFQ 7-8

Магистр = NFQ 9

Доктор = NFQ 10

Тиймээс та өөрийн дипломыг Ирландын NFQ-тай харьцуулж, албан ёсоор үнэлгээ гаргадаг албан ёсны тусгай байгуулга байдаг гэдгийг мэдэх нь чухал.

 2. Gадаад дипломыг Ирландын NFQ-тэй харьцуулах (Comparability Statement)

Ирланд улсад гадаад дипломоо үнэлүүлэх хамгийн хялбар арга бол NARIC Ireland-ийн Comparability Statement авах явдал юм. Энэ нь таны дипломыг Ирландын NFQ-тай жишиж өгдөг албан ёсны тайлбар буюу мэдэгдэл юм.

Яаж авах вэ?

1. NARIC Ireland-ийн дипломын Foreign Qualifications Database- дэх систем дээр өөрийн дипломоо хайна.

2. Хэрэв таны диплом жагсаалтанд байгаа бол comparability statement-ийг үнэгүй татаж авч болно.

3. Хэрэв диплом жагсаалтанд байхгүй бол ерөнхий үнэлгээнд (general academic recognition) бүртгүүлж болно.

 3. Хэрэв таны мэргэжил regulated (тусгай зөвшөөрөл шаарддаг) бол

Ирланд улсад зарим мэргэжлийг төрийн болон мэргэжлийн байгууллагаас зохицуулж, хянадаг бөгөөд эдгээрийг regulated professions гэж нэрлэдэг. Ийм мэргэжлээр ажиллахын тулд зөвхөн дипломоо NFQ-тэй харьцуулахад хангалтгүй, заавал тухайн мэргэжлийн эрх олгодог байгууллагад бүртгүүлэх шаардлагатай байдаг.

 Regulated мэргэжлийн жишээ:

• Эмнэлгийн мэргэжилтнүүд (эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан гэх мэт)

• Багш

• Инженер

• Нягтлан бодогч зэрэг

Жишээ:

Эрүүл мэндийн салбарт ажиллах гадаад дипломтой хүмүүсийг CORU гэдэг байгууллага хариуцдаг. CORU нь олон улсад боловсрол эзэмшсэн мэргэжилтнүүдийн дипломыг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт шалгалт эсвэл дадлага хийхийг шаарддаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.citizensinformation.ie/.../getting-your.../

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page