top of page

Оюутны гарын авлага: Хүнсний хэрэглээ ба зардал

Ирланд улс дэлхийд хамгийн чанартай хоол хүнс үйлдвэрлэгчдийн нэгээр нэрлэгддэг. 2024 оны Global Food Security Index-ийн үзүүлэлтээр Ирланд улс хоол хүнсний чанар, аюулгүй байдал, тэжээллэг байдлаараа дэлхийн шилдэг 3 орны нэгт багтжээ. Энэ нь тус улсын газар тариалан, мал аж ахуйн салбар нь цэвэр агаар, байгалийн ногоон бэлчээр, химийн бордоо, антибиотик бага ашигладаг зэрэг олон хүчин зүйлсээр ялгардгийн илрэл юм.


Сарын хүнсний зардлын дундаж тооцоо (1 хүнд) Оюутнуудын хүнсний хэрэглээ нь тухайн хүний амьдралын хэв маяг, хоол бэлтгэх дадал, байршлаас хамааран харилцан адилгүй байдаг ч, нийтлэг тооцоогоор сарын дундаж зардал дараах байдалтай байна. Хамгийн хэмнэлттэй хувилбараар €95-120, харин дундаж хэрэглээтэй үед €150– 190 орчим евро зарцуулагддаг.

Ихэнх оюутнуудын хувьд будаа, гурил, гоймон зэрэг нүүрс ус ихтэй хүнс, хямд үнэтэй тахианы мах, улирлын шинж чанартай жимс ногоо, өндөг сүү зэрэг нь үндсэн хэрэглээнд багтдаг. Цай, кофе, элсэн чихэр, амттан, ахуйн хэрэглээний зүйлсийг нэмж тооцвол нийт зардал ойролцоогоор дээрх хэмжээнд хүрдэг.


Сарын ба 7 хоногийн хүнсний болон ахуйн зардлын бодит төлөвлөлт

Зардлын төрөл

Дундаж зардал (сард)

Дундаж зардал (7 хоногт)

Хэмнэлттэй хувилбар (€)

Жишээ, тайлбар

Будаа, гурил, гоймон

€30

€7–8

€20

Lidl/Aldi-гаас бөөндөж авах

Мах, тахиа, загас

€35–50

€9–12

€25–30

Chicken fillet, mince, хямдралтай үеэр бөөндөж авах

Ногоо, жимс

€35–45

€8–11

€20–25

Улирлын бүтээгдэхүүн, Farmer's Market

Өндөг, сүү, тараг

€20–30

€5–7

€15–18

2л сүү, 1 хайрцаг өндөг (7 хоногт)

Цай, кофе, элсэн чихэр

€12–20

€3–5

€6–8

Гэртээ бэлдэж хэрэглэх

Амттан, зууш

€10–15

€2–4

€4–6

Амттанаас татгалзах, самар, жимс

Ахуйн хэрэглээ (ариун цэврийн цаас, шүдний оо, саван г.м.)

€10 (дундаж)

€2–3

€4–6 (2–3 сар тутамд тооцсон)

Зарим зүйл 2–3 сар хэрэглэгддэг

💡 Нийт дүн харьцуулалт:

Төлөвлөгөө

Сард (€)

7 хоногт (€)

Дундаж хэрэглээ

€150–190

€40–50

Хэмнэлттэй хувилбар

€95–120

€25–30


Хаанаас хүнсээ авах вэ?

Ирландын томоохон супермаркетууд болох Lidl ба Aldi нь хямд үнэтэй, оюутнуудад илүү тохиромжтой байдаг. Эдгээр дэлгүүрт долоо хоногийн хэрэгцээгээр олон төрлийн хүнс хямд үнээр авах боломжтой. Tesco нь дундаж үнэтэй бөгөөд “Clubcard” урамшууллыг ашиглавал олон бараа хямдардаг. Dunnes Stores нь тав тухтай үйлчилгээ, “€50-гийн худалдан авалтад €10 хөнгөлөлт” гэх мэт урамшууллаараа онцлог. Харин Монгол хоол хийхэд шаардлагатай орцуудыг Asian Market-уудаас, тухайлбал Moore St. (Дублин), Дрогэда, Корк, Голуэй хотуудад байрлах дэлгүүрүүдээс олох боломжтой.


Ирланд хоол Монгол хоолноос юугаараа өөр вэ? Ирланд хоол нь амт багатай, хөнгөн боловч шим тэжээлтэй гэдгээрээ онцлог. Төрөл бүрийн хүнсний ногоо, төмс, мах, гурилан бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг. Харин Монгол хоол нь мах ихтэй, өөх тостой, буцалгах, жигнэх арга давамгайлдаг бол Ирландын хоол нь шарах шүүгээнд хийх, жигнэх, шөл хийх зэрэг уламжлалт Европ арга давамгайлдаг.

Шинж чанар

Монгол хоол

Ирланд хоол

Амт

Өтгөн, тостой, давстай

Хөнгөн, зөөлөн, тос багатай

Мах

Ихэвчлэн хонь, үхэр, адуу

Үхэр, гахай, тахиа, хурга

Суурь хүнс

Гурилан бүтээгдэхүүн (бууз, цуйван)

Төмс, талх

Хоол хийх арга

Буцалгах, жигнэх

Шарах, шөл хийх, жигнэх

Сүү, сүүн бүтээгдэхүүн

Исгэсэн (айраг, аарц)

Пастериз хийсэн (сүү, бяслаг)

Амтлагч

Бараг хэрэглэдэггүй

Хандтай ногоо, амтлагч бага

 Практик зөвлөмжүүд:

  • Frozen meat, vegetables – удаан хадгалагдана, долоо хоногт олон удаа дэлгүүр явахаас сэргийлнэ.

  • Too Good To Go апп (линк: https://toogoodtogo.com) – ресторанаас үлдсэн чанартай хоол €3–5.

  • Shared cooking – өрөөнийхөнтэйгээ ээлжээр хоол хийж зардлаа 20–30% бууруулах боломжтой.

  • Хямдралын картууд (Tesco Clubcard, Dunnes Stores “€10 off €50” г.м.) ашиглах.


Ирланд улсад бүх хүнсний бүтээгдэхүүн баталгаажсан үйлдвэр, ферм-ээс ирдэг. EU Food Law болон HSE-ийн хяналтад байнга ордог болон сүү болон махан бүтээгдэхүүнүүд пастеризаци, шалгалтын олон дамжлагаар ордог учраас чанартай байдаг. Гэвч энэ нь хоолны хордлогод өртөх аюулгүй гэсэн үг биш юм. Тухайлбал 2023 онд Ирландад 3,500+ хүн хоол хүнсний шалтгаант өвчлөлөөр эмнэлэгт хандсан.

Хүнсний хордлого нь хууль ёсны шалтгаанаар Garda, HSE, Food Safety Authority-д мэдэгдэх ёстой ноцтой асуудлын энгээнд ордог юм.

  • Хордсон тохиолдолд:

“Recall” буюу буцаагдсан хүнсний бүтээгдэхүүн гэж юу вэ?

Зарим бүтээгдэхүүн чанарын алдаа, халдварт бактери, буруу шошго зэрэг шалтгаанаар зах зээлээс татагддаг (recalled). Хэрэв та ийм бүтээгдэхүүн авсан бол:

  • Шошгыг байнга шалгаж, хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхээс татгалзах

  • Дэлгүүрт буцаах эсвэл устгах, худалдан авалтын баримтаа хадгалж байх нь мөнгө буцаан авах боломж олгодог. Хамгийн сүүлийн хүнсний сануулгыг шалгах:🔗 Food Safety Recall Alerts – FSAI.ie

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page