Франкфуртаар дамжин зорчигчдод!!! МИАТ-ын нислэг шинэ терминал руу шилжих тул, дамжин өнгөрөх нислэгээс хоцрох эрсдэл нэмэгдэж байна
- Mongolian Students Ireland
- Apr 23
- 1 min read
Updated: May 2

МИАТ ТӨХК-ийн Франкфурт чиглэлийн нислэгүүд 2026 оны 5-р сарын 11-ний өдрөөс эхлэн Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудал-ын 2-р терминалаас → 3-р терминал руу албан ёсоор шилжин үйлдэгдэхээр болсоноо мэдээллээ.
Монгол Улсаас Ирланд руу Франкфуртаар дамжин зорчдог иргэдийн хувьд энэхүү өөрчлөлт нь зөвхөн терминалын дугаар солигдсон энгийн асуудал биш бөгөөд бодит зорчих урсгал, хугацаанд нөлөөлөхүйц өөрчлөлт болж байна. Өмнө нь МИАТ ТӨХК-ийн нислэг Франкфуртын олон улсын нисэх онгоцны буудал-ын 2-р терминал дээр буудаг байсан тул Монгол–Франкфурт–Ирланд чиглэлд зорчигчид ихэвчлэн нэг терминал дотор, эсвэл ойролцоо бүсэд явганаар шилжин дараагийн нислэгтээ амжих боломжтой, харьцангуй хялбар дамжин өнгөрдөг байсан. Харин 2026 оны 5-р сарын 11-нээс эхлэн МИАТ-ын нислэг 3-р терминал руу шилжсэнээр уг байдал үндсэндээ өөрчлөгдөж, зорчигчид Франкфуртад буусны дараа дараагийн нислэг нь ихэнх тохиолдолд байрладаг 1 болон 2-р терминал руу заавал шилжин очих шаардлагатай болж байна. Учир нь шинэ 3-р терминал нь нисэх буудлын өмнөд хэсэгт тусдаа байрладаг бөгөөд өмнөх терминалуудтай дотоод холболтгүй, явганаар хүрэх боломжгүй тул зорчигчид шаттл автобус зэрэг тусгай тээврийн хэрэгсэл ашиглан терминал хооронд шилжихээс өөр сонголтгүй юм. Иймээс өмнө нь “буух–шууд дараагийн гарц руу очих” байдлаар явагддаг байсан дамжин зорчих процесс одоо “буух–терминал солих–шаттл хүлээх–дахин байрлалаа олох” гэсэн илүү олон үе шаттай болж, нийт хугацаа уртасч, андуурах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс Ирланд руу дамжин нисэх зорчигчид нислэгийн хоорондын хугацааг илүү бодитой төлөвлөж, терминалын мэдээллээ урьдчилан нягтлах нь зайлшгүй чухал болж байгаа юм





Comments