top of page

Шинэ хэрэгжих оюутны санхүүгийн баталгааны тухай журам

2025 оны 6-р сарын 30-наас эхлэн Ирланд улсад суралцах гадаад оюутнуудаас шаардах санхүүгийн баталгааны дүн нэмэгдэнэ.


Энэ нь өмнөх хоёр нэмэгдлийн дараа хийгдэж буй гурав дахь өөрчлөлт бөгөөд виз шаардлагатай болон виз шаардлагагүй орны иргэдэд тавигдах санхүүгийн шаардлагыг ижил түвшинд хүргэж байгаа юм.


Нэмэлт мэдээллийг дараах холбоосоор авна уу:


https://www.irishimmigration.ie/coming-to-study-in-ireland/what-are-my-study-options/a-fee-paying-private-primary-or-secondary-school/information-on-student-finances/ Нарийвчилсан нарийн мэдээллийг тусдаа пост болгон оруулах болно.


Ирланд улсад суралцахын тулд виз авах шаардлагагүй улсын иргэд сургалтын хугацаандаа өөрийгөө санхүүгийн хувьд дэмжих чадвартайгаа батлах ёстой журам батлагдсан ба энэ нь Виз мэдүүлдэг улсын оюутануудад тавигдах адил шаардага гэдгийн Ирландын Цагаачдын албанаас мэдээллэж байна.


Тухайн өөрчлөлтөөр 2025 оны 6-р сарын 30-наас эхлэн, 1 жилийн сургалтанд хамрагдаж буй тохиолдолд та €10,000-ын санхүүгийн эх үү

свэртэй гэдгээ харуулах шаардлагатай.


6-8 сарын хугацаатай сургалтуудын хувьд, шинэ сарын санхүүгийн шаардлага нь €833 байна.

6 сарын сургалт: €4,998

8 сарын сургалт: €6,665


''Энэ шинэ шаардлага нь виз шаардлагатай болон виз шаардлагагүй бүх оюутнуудад ижил хамаарна'' гэжээ


Монгол оюутанууд Ирланд улсад ирэхийн тулд виз авах шаардлагатай байдаг. Ирландад ирсэний дараа GNIB /Сургалтын зөвшөөрөл/ авах үед дахин санхүүгийн нотолгоо шаардахгүй. Учир нь таны санхүүгийн боломжийг визний мэдүүлгийн үе шатанд аль хэдийн шалгасан байдаг.


1 жилийн сургалтын хувьд, та виз мэдүүлэхдээ наад зах нь €10,000-ын санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ нотлох ёстой. Мөн дараагийн жилүүдэд ч энэ хэмжээний мөнгөнд хялбар хүрэх боломжтой байх шаардлагатай. Энэ нь Ирландад нэг хичээлийн жилд амьдрах зардлын тооцоо гэнэ. /Нэг жил гэдэг нь их дээд сургууль сурахаар шууд ирэх тохиолдол юм/


2025 оны 6-р сарын 30-наас эхлэн, Англи хэлний 6–8 сарын сургалтын хувьд, дээр дурьдсан сарын санхүүгийн шаардлага нь €833 байна.


6 сарын сургалт: €4,998

8 сарын сургалт: €6,665



 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page