top of page

Өвчний акт буюу тэтгэмж

Ирландад ажиллаж, амьдарч буй нийт монголчууддаа хандаж хэлэхэд, та бүхэн хуулиар олгогдсон өвчний тэтгэмж (Statutory Sick Pay - SSP) авах эрхтэй байдаг шүү! Энэ нь таныг өвдсөн үед санхүүгийн хамгаалалттай байлгах зорилготой юм.


Оюутнууд болон хагас цагийн ажилчид мөн хамрагдана!


Хэрэв та хагас цагаар ажилладаг оюутан (part-time employee) бол бүрэн цагийн ажилчинтай адилхан эрхтэй.

2025 оны байдлаарх үндсэн эрх:

- Жилийн 5 өдөр хүртэлх цалинтай өвчний чөлөө.

- 70%-ийн цалин, гэхдээ дээд тал нь өдөрт €110 байна.

- Ажил олгогч тань үүнээс илүү generous (өглөгч) схемтэй байж болох ч, доод хэмжээнээс бага байх ёсгүй.


Эрх авах нөхцөл:


- Та тухайн ажил олгогч дээрээ 13 долоо хоног тасралтгүй ажилласан байх.

- Өвдсөн тухай эмчийн магадалгаа (medical certificate) авсан байх.


Хэрэв та 5 хоногийн SSP-гээ ашиглаад ч ажил дээрээ эргэж ирээгүй бол, үүнээс хойшхи өдрүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (Department of Social Protection) "Illness Benefit" хөтөлбөрт хамрагдах боломжтой!!!!


Эрхээ мэдэж, ашиглаарай!

Дэлгэрэнгүй мэдээллийг Citizens Information-ийн вэбсайтаас үзэх боломжтой.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page