top of page

Өнгө ижил, өөр соёл



Жилийн ихэнх өдрүүдэд хүн бүр завгүй. Ажил, сургууль, амьдралын хэмнэлд дарагдаад удаан уулзаагүй ах дүүс, ойр дотно хүмүүсдээ “дараа уулзъя” гэж хэлсээр явдаг.

Харин жилд нэг удаа цаг хугацаа өөрөө удааширч, үүд хаалга нээгдэж, гэрийн хойморт тавгийн идээгээ тойрон сууж ам булаацалдан ярин суух үе жилд нэг л тохиодог. Тэр нь Монголчуудын хувьд гэр бүлийн баяр Цагаан сар байдагтай адил Ирландын Зул сарын баяр ч яг адилхан. Гэр бүрт лааны дөл асаж, ширээн дээр халуун хоол, амтат бялуу тавигдана. Алс хол амьдардаг ах дүүс буцаж ирж, удаан уулзаагүй хүмүүс тэврэлдэж, солилцох бэлэг бүрийн цаана үнэ бус, санаа, дурсамж, анхаарал халамж шинэсэн байдаг.

Тэгвэл өнгө зассан гэрэлт гудамжаар сэтгэл догдлон намуухан алхах дуртай та бүхэндээ зориулан Ирландын Зул сарын 7 онцгой уламжлалыг RTÉ хэрхэн онцолсоныг орчуулан хүргэж байна.

Өмнө нь ч, одоо ч Зул сарын өмнөх хүлээлт, бэлтгэл нь өөрөө баярын өдрөөс илүү сэтгэл хөдөлгөм байх нь элбэг. Зул сар нь ерөнхийдөө эртний өвлийн туйл (winter solstice)-ын баярууд Христийн шашинтай уялдан хөгжсөн хэлбэр гэж үздэг.

1. Арванхоёрдугаар сарын 8 – Зул сарын бэлтгэл эхлэх өдөр

Ирландад Зул сарын улирал The Late Late Toy Show-оор эхэлдэг гэж хүмүүс хошигнон ярьдаг. Харин шашны хувьд Advent буюу Зул сарын бэлтгэл 12-р сарын 1-нд эхэлдэг.

12-р сарын 8 бол Гэгээн "Мариаг нүгэлгүйгээр заяасан" өдрийг (Feast of the Immaculate Conception) тэмдэглэдэг чухал өдөр бөгөөд уламжлалт ёсоор Зул сарын худалдан авалтын эхлэл байв. Энэ өдөр хөдөө нутгийн хүмүүс (хотынхон тэднийг “culchies” гэж дуудна) Дублин зэрэг том хотуудыг зорьж, Зул сарын дэлгүүр хэсдэг байжээ. Сургууль амардаг тул эцэг эхчүүд хүүхдүүдээ дагуулан хотын гэрэл чимэглэл, уур амьсгалыг мэдрэх боломжтой байв. 1950-иад онд Лимерик, Коркоос Дублин рүү явдаг галт тэрэгнүүд дүүрч, нэмэлт вагон залгадаг байсан гэдэг. Харин орон нутгийн худалдааны төвүүд, онлайн худалдаа, Black Friday зэрэг нь энэ уламжлалыг аажмаар багасгасан.

2.“Том зах” – An Margadh Mór

Онлайн худалдаа байгаагүй үед бүх айл Дублинд очиж чаддаггүй байсан. Тиймээс Зул сарын өмнөхөн “Том зах” буюу An Margadh Mór болдог байв.

Энд хөдөөний хүмүүс тахиа, галуу, цацагт хяруул, өндөг, сүү цагаан идээгээ зарна. Гэрийн эзэгтэй нарын олсон мөнгийг “pin money” гэж нэрлэдэг байсан нь тэдний өөрсдийн жижиг орлого байжээ.

3. Зул сарын хайрцаг (The Christmas Box)

Жижиг бизнес эрхлэгчид байнгын үйлчлүүлэгчдээ “Зул сарын хайрцаг” нэртэй бэлгээр урамшуулдаг байв. Энэ нь тухайн жилийн турш хэр их үйлчлүүлснээс шалтгаалдаг байжээ. Өнөө үед энэ уламжлал өөр хэлбэрээр хадгалагдсан бөгөөд жишээ нь пабд үнэгүй ундаа, махны дэлгүүр календарь, гоо сайхны газраас ваучер гэх мэт.

4. Хот, хөдөөгийн бэлэг солилцоо

Зул сарын өмнө айлуудын ажил хөдөлмөр эрс нэмэгддэг байв. Хөдөөгийнхөн хотын хамаатнууддаа галуу, төмс, өндөг, масло зэрэг хүнс илгээж, хотынхон хариуд нь дэлгүүрийн бараа, хувцас, тоглоом, эсвэл мөнгө илгээдэг байжээ.

5 “Америк захиа”

Цагаачлан явсан гэр бүлийн гишүүд Зул сараар буцаж ирэх нь ховор байсан тул тэднээс ирэх захиа, илгээмжийг тэсэн ядан хүлээдэг байв. Заримд нь мөнгө, заримд нь гадаадын хувцас, тоглоом, жижиг гоёл ирдэг байсан бөгөөд үүнийг “Америк захиа” гэж нэрлэдэг байжээ.

6. Сугалаа, хөзрийн тоглоом, гудамжны хөгжим

Зул сарын үеэр мах (эхэндээ хонь, дараа нь цацагт хяруул) хожих сугалаа түгээмэл байв. Мөн хэдэн орой дараалан хөзөр тоглож, ялагчид шагнал өгдөг байжээ. Хот суурин газруудад гудамжны хөгжимчид, дуучид болон “Calling the Waits” хэмээх ёсоор айл бүрээр орж ерөөл хэлэх залуус явж, хөгжим тоглон, хүмүүсийн нэрийг дуудаж мэндчилдэг байв.

7. Залбирал, цэвэрлэгээ, Зул сарын өмнөх орой

Advent үеэр хүмүүс илүү их залбирч, зарим газар мацаг барьдаг байв. Мөн:

* байшингаа дотор гаднагүй цэвэрлэх

* хананд шохой түрхэх

* түлээ, нүүрсээ бэлтгэх

* Зул сарын бялуу, пуддинг хийх

* хиамыг яндан дээр утаж бэлтгэх зэрэг ажил хийгддэг байжээ.

Зул сарын өмнөх орой (Christmas Eve) нь хөдөө нутгийн хувьд Зул сарын өдрөөс дутахааргүй чухал байв. Орой лаа асааж, Зул сарын бялуу зооглож, Ариун гэр бүлд (Мари, Жозеф) зам гэрэлтүүлэх бэлгэдэл хийдэг. Мөн нас барсан ойр дотныхоо хүмүүсийг дурсан санаж, зарим газар гэрийнхээ хаалгыг онгорхой орхиж, сүнс нь ирнэ гэж бэлгэддэг байжээ.

 
 
 

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page