top of page

Ирланд руу сурахаар ирж буй оюутнуудын анхааралд: Түрээсийн залилангаас хэрхэн сэргийлэх вэ?

Ирландын хичээлийн шинэ жил эхлэх дөхөж, мянга мянган дотоод болон гадаад оюутнууд байр хайж эхэлж байна. Энэ үед, түрээсийн залилангийн эрсдэл ч мөн адил нэмэгддэг. Тиймээс Ирландын “Threshold” (орон сууцны хандивын байгууллага), “Irish Council for International Students” (ICOS), болон үндэсний оюутны холбоо “AMLÉ” хамтран "Scamwatch" кампанит ажлыг албан ёсоор эхлүүлсэн байна.


 

Зорилго юу вэ?

"Scamwatch 2025" кампанийн гол зорилго бол оюутнуудыг байр түрээслэх үеийн залилангаас хамгаалж, мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх явдал гэнэ. Харамсалтай нь, гадаад оюутнууд болон анх удаа оюутны байр хайж буй залуус луйврын хамгийн гол бай болдог.

> "Хэн ч хуурамч зарын улмаас орон гэргүй үлдэх ёсгүй."

— Brian Hearne, ICOS-ийн ажилтан

 Түрээсийн залилан хэрхэн явагддаг вэ?

Луйварчид ихэвчлэн хуурамч зар оруулж, оюутнуудыг байр түрээслэх нэрийдлээр урьдчилгаа төлбөр авдаг ч дараа нь ор сураггүй алга болдог. Зарим тохиолдолд хууль бус зуучлагчид жинхэнэ байрыг ашиглан хэд хэдэн хүнд зэрэг түрээсийн гэрээ байгуулж, мөнгө цуглуулдаг.

 Scamwatch-ийн зөвлөмж: Түрээсийн залилангаас сэргийлэх 3 алтан дүрэм

1. Байраа заавал биечлэн үзэх

Онлайн зургаар хэзээ ч бүү итгэ. Хэн нэгэн байр үзүүлэхээс татгалзаж байвал сэжиглэ. Боломжтой бол үнэмлэхийг нь шалгаж, зураг авч хадгалаарай.

2. Аюулгүй гүйлгээ хийх

 Western Union гэх мэт баталгаагүй сувгаар төлбөр бүү шилжүүл. Дансны нэр болон гэрээний хуулбар байнга хадгал. Албан ёсны байгууллагаар дамжуулж төлбөр хийх нь хамгийн найдвартай арга.

3. Сэжиг төрвөл зогсоо, зөвлөгөө ав

“Зүгээр байх аа” гэх дотоод мэдрэмжиндээ итгэ. Хэрвээ сэжигтэй санагдвал гэрээ байгуулахаасаа өмнө мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аваарай.

 Тусламж хэрэгтэй бол хаана хандах вэ?

Threshold (байрны зөвлөгөө, залилангийн мэдээлэл):

 1800 454 454 (Даваа–Баасан, 09:00–21:00)

 threshold.ie – Шууд чат

ICOS (гадаад оюутнуудын дэмжлэг):

AMLÉ (үндэсний оюутны холбоо):

 (01) 709 9300

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page