Ирэх долоо хоногоос Нийтийн тээврийн шинэ бүсчилсэн тарив хэрэгжиж эхэлнэ.
- Mongolian Students Ireland
- Jun 14, 2025
- 1 min read
TFI-ийн шинэ тарифын бүсийн өөрчлөлт 2025 оны 6-р сарын 16-наас эхлэн хэрэгжинэ. Одоо нийтийн автобусны хөлсийг 4 бүсэд хуваасан цоо шинэ системээр тооцно. Зай дээр суурилсан энэхүү бүтэц нь хуучин оператор бүрийн өөр өөр тарифыг халж, илүү ойлгомжтой, нэгдсэн болно. 1-р бүс нь

Дублины төвөөс ~23 км доторх газрыг хамарна. Үнэ нь өдөр тутам, 7 хоног, сар бүрийн тасалбаруудад өөрчлөгдөнө.
Энэхүү өөрчлөлт нь Дублин болон Килдаре, Лоут, Меат, Уиклоу хотуудын хооронд автобусаар зорчиж буй зарим зорчигчдод нөлөөлнө.
Гол өөрчлөлтүүд:
Жишээлбэл, Со.Meat- ын Navan- аас Dublin хүртэлх нэг талын чиглэл €5,60-€6,30, Athboy €7,70- €8,10 болж нэмэгдэнэ.
Гэсэн хэдий ч тус мужийн бусад тасалбарын үнэ буурна. Ashbourne, Dublin хоорондын нэг талын чиглэл € 3,36-€ 2,40 болж буурах бол Ratoath- аас €3,64-€ 2,40 болж буурна
TFI 90 минутын хөнгөлөлттэй тариф нь Дублин хотын бүх автобусны шугамд үйлчилнэ (1-р бүсээс 2-р бүс рүү ч хамаарна).
4-р сарын 28-наас эхлэн,
Зөвхөн 1-р бүсэд зорчих бол Leap карт дээр наад зах нь €1.00,
2, 3, 4-р бүсэд зорчих бол €2.50-ийн үлдэгдэлтэй байх шаардлагатай.
Бүх бүсийн галт тэрэгний буудлуудад Leap картаар төлбөр хийх боломжтой.
Сарын тасалбарууд Leap вэбсайт болон TFI Leap апп-аар худалдаалагдаж байна.
Бусад тариф, замын хуваарь, тооцоолуурын мэдээлэл дараах холбоосоор орж авна уу:
Бусад тариф, замын хуваарь, тооцоолуурын мэдээлэл дараах холбоосоор орж авна уу:





Comments