top of page

Яагаад “Хоёр хуруу” дохио — Ирландад Зүгээр нэг дохих төдий зүйл биш вэ?

Хоёр хурууны дохионы ялгаа
Хоёр хурууны дохионы ялгаа

Хоёр хуруугаа хэн нэгэн рүү харуулах нь ямар утга учиртай вэ гэдэг талаар олон янзын домог, түүх яригддаг. Тэдний нэг нь Дэлхийн түүхэнд "100 жилийн дайн" гэж тэмдэглэгдсэн, Англи-Францын хооронд өрнөсөн дайны үеэс улбаатай. 1415 оны Ажинкуртын тулаан гэж нэрлэгддэг энэ тулалдааны үед Английн мэргэн харваачид Францын армид заналхийлэл болсон. Тиймээс Францчууд Английн харваачдын нум сум татдаг хоёр хурууг таслахыг оролдсон гэх домог бий. Харин харваачид энэ сүрдүүлэгт бууж өгөлгүй, хоёр хуруугаа Францын тал руу харуулан доромжилж, эсэргүүцлээ илэрхийлдэг байжээ.


Энэ түүхэн домгийн дэлгэрэнгүй хувилбарыг дараах холбоосоор уншаарай:

20-р зуунд уг дохионд шинэ утга нэмэгдсэн. Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль энэ дохиог Дэлхийн II дайны үеэр “Victory” буюу “Ялалт”-ын бэлгэдэл болгон ашиглаж байв. Харин 1960-аад оноос эхлэн энх тайвны хөдөлгөөний үеэр, ялангуяа АНУ болон дэлхийн бусад орнуудад энэ дохио нь дайн эсэргүүцсэн, энхийн бэлгэдэл болон хувирсан.


Гарын чиглэл буюу алганы байрлал нь уг дохионы утгыг бүрэн өөрчилдөг:


Алга гадагшаа (өөрийнхөө эсрэг) харсан хоёр хуруу:

  • Утга: Энх тайван, Ялалт, эсвэл зүгээр “хоёр” гэсэн энгийн илэрхийлэл

  • Эерэг, тайван, энгийн дохио

  • Жишээ: Винстон Черчилль “Victory” буюу “Ялалт” гэсэн утгаар ашиглаж байв


Алга дотогшоо (өөр рүүгээ) харсан хоёр хуруу:

  • Утга: “F*** you”, “Чамд хамаагүй”, “Үл хүндлэл”

  • Маш бүдүүлэг, доромжилсон утгатай — ялангуяа Ирландад


Ирландтай холбоотой түүхэн тайлбар

Колоничлолын үеийн зөрчил, соёлын эмзэглэл Ирланд улс олон зууны турш (12-р зуунаас 20-р зууны эхэн хүртэл) Их Британийн колони байв. Энэ үед:

  1. Улс төр, эдийн засгийн хувьд дарлагдаж

  2. Хэл, шашин, газар нутгаа хамгаалах эрхгүй болж

  3. Англичуудаар үл тоомсорлогдож, доромжилсон хандлаг доор амьдарч байсан.

Тиймээс англичуудын бүдүүлэг зан, дээрэнгүй байдал, дохио зангаа нь Ирландчуудад зүгээр нэг доромжлол бус, харин колонийн дарлалын сэтгэлзүйн сануулга мэтээр хүлээн зөвшөөрөгддөг болжээ.

Медиа, спорт, хошин шог дахь доромжлол 20-р зуунд багагүй байсны илрэл нь Английн хөлбөмбөгийн фэнүүд, Хошин шогчид, хэвлэл мэдээлэл Ирландчуудыг элэглэж, доромжлохдоо хоёр хурууны дохийг байнга ашигладаг байв. Энэ нь Ирландын олон нийтэд Их Британийн дээрэнгүй хандлага, үл хүндэтгэлийг илэрхийлдэг байсан гэж судлаачид тайлбарлсан байдаг байна.


Домогт өгүүлснээр, Английн нум сумчид дайсандаа “хоёр хуруугаа огтлоогүй” гэдгээ харуулж, хүчтэй хэвээрээ байгаагаа илэрхийлдэг байсан. Гэвч 20-р зуунд Бослогын бэлгэдлээс ийнхүү бүдүүлэг дохионы утга болж өөрчлөгдөжээ. Үүний Бодит жишээ нь 2025 оны 3-р сард Майкл Лоури Ирландын парламентад “хоёр хурууны” дохио үзүүлсэн явдал байлаа. Ирландын парламентын гишүүн Майкл Лоури — өнөөгийн засгийн газрыг байгуулахад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн хүн — парламентын танхим (Дэйл)-д үймээн самуун үүссэн үеэр “хоёр хуруу” (V-дохио) хийж байгаа нь камерт өртжээ.

Олон нийт болон улс төрийн шүүлжлэлд өртсөн энэ үйл явдлын талаар, хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?

  • Ивана Бачик (Хөдөлмөрийн нам): “Тухайн өдрийн хамгийн тод зураг — ард түмэн-рүү, парламентын дэг журамд хоёр хуруу үзүүлж буй явдал.”

  • Мэри Лу МакДональд (Синн Фейн): “Өдрийн гол үйл явдал бол Майкл Лоури бидэнд хоёр хуруу үзүүлсэн явдал. Гэхдээ үүнээс илүү аймшигтай нь — тэр Ирландын ард түмэнд хоёр хуруу үзүүлсэн.”

  • Майкл Коллинз (Бие даагч): “Энэ бол Ирландын хувьд гунигтай өдөр... Тэд хоёр хурууны дохионд дарлуулж байгаа ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож байна уу?”

  • Михеал Мартин (Ерөнхий сайд): “Энэ танхимд хоёр хурууны дохион ашиглаж байгаа хүн буруу. Тэр хүн уучлал гуйх ёстой.”

Лоури хэдийгээр өөрийгөө өмгөөлөн “сэтгэл хөдлөлд автаж хийсэн нэгэн дохион” хэмээн тайлбарлаж, санаатай доромжлол биш, харин Мёрфиг суухыг шаардсан дохион байсан гэжээ. Тиймээс гарын бүдүүлэг дохионууд — тэр дундаа алга дотогшоо харсан хоёр хурууны дохионууд — нь Ирландчуудад илт доромжлол, ёс суртахууны зөрчил мэт мэдрэгддэг гэдгийг Ирланд улсад амьдарч байгаа бол мэддэг байх нь маш чухал.


Эцэст нь хэлэхэд, хоёр хурууны дохио нь харахад энгийн мэт боловч, түүх, соёл, байрлал зэргээс шалтгаалан маш өөр утга илэрхийлдэг хүчтэй бэлгэдэл.

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page