top of page

Шинэ хэрэгжих түрээсийн тухай журам

Оюутнууд болон шинээр ирж буй хүмүүс анхаарна уу!! Түрээслэгч түрээслүүлэгчийн тухай журам шинэчлэгдэж байгаа юм байна шүү!!

2026 оны 3-р сарын 1-нээс эхлэн Ирландын түрээсийн дүрэмд томоохон өөрчлөлтүүд орно — энэ нь таны төлөх орон сууцны түрээсийн үнэд нөлөөлж болзошгүй!

 Шинэ түрээсийн гэрээ = Зах зээлийн үнээр түрээс

2026 оны 3-р сараас эхлэн шинэ түрээслэгчидтэй гэрээ хийхдээ түрээслүүлэгч ямар ч үнээр түрээс тогтоох боломжтой болно — 2%-ийн өсөлтийн хязгаар үйлчлэхгүй. Энэ нь Дублин, Корк зэрэг хотуудад эхний түрээсийн үнэ өсөхөд хүргэж болзошгүй.

6 жилийн хамгаалалт

Сайн мэдээ: Гэрээ байгуулсан л бол таны түрээсийн үнэ дараагийн 6 жилд нэмэгдэхгүй!

4 эсвэл түүнээс дээш үл хөдлөх хөрөнгөтэй түрээслүүлэгчдэд хамаарах хөөн хэлэлцэх хугацаа бүхий халах хориг

2026 оны 3-р сараас эхлэн олон үл хөдлөх хөрөнгөтэй түрээслүүлэгч нар таныг шалтгаангүйгээр халах эрхгүй болно. Энэ нь түрээслэгчдэд илүү найдвартай орон сууц амлах боломжтой гэсэн үг.

 Та дараах зүйлсийг анхаараарай:

 2026 оноос өмнө гэрээ байгуулах — одоогийн түрээсийн хязгаарыг ашиглах

- Таны амьдрах газар Rent Pressure Zone (түрээсийн дарамттай бүс) эсэхийг шалгах

-Зөвхөн итгэлтэй вэбсайтаар байр хайж, үргэлж бичгээр гэрээ байгуулах

 Ирландад шинээр ирэх оюутнууд — урьдчилан төлөвлөж, мэдээлэлтэй байгаарай! Түрээс өсөх магадлалтай ч түрээслэгчдийг хамгаалах шинэ дүрмүүд бас хэрэгжиж юм байна.

Comments


  • Instagram
  • Facebook

© 2035 by TheHours. Powered and secured by Wix

bottom of page